НИЙТ НУТГИЙН 80 ХУВЬ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ ГАРЧЭЭ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40 орчим хувьд их, 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна. Харин 19 хувьд бага, таван орчим хувьд хамгийн бага эрсдэлтэй гэж гарчээ. Таван аймгийн 15 суманд зуд болох эрсдэл нэн өндөр байна. Тухайлбал: Баян-Өлгийн Сагсай, Алтай, Увсын Бөхмөрөн, Хяргас, Сагил, Зүүнхангай, Завханы Сонгино, Баянтэс, Алдархаан, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Баянбулаг, Өвөрхангайн Уянга, Нарийнтээл сумдад зуд болох эрсдэл өндөр байгаа аж.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.