СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 16 НАСТАЙ ОХИНЫГ АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22:00 цагт “Манай охин гэрээсээс гараад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд шуурхай зохион байгуулж өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр охиныг олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.Иргэд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд, эцэг эхийн хооронд ямар нэгэн нууц байхгүй, хүүхдүүдийн нууц зөвхөн эцэг, эхэд аюулгүй хадгалагдаж, тэднээс хамгийн зөв шийдэл, зөвлөгөө өгөх болно гэдгийг ойлгуулж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.