LAVLAGAA.E-MONGOLIA.MN СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛСНЭЭР ИРГЭД АРИЛЖААНЫ БАНКУУДАД ЛАВЛАГАА ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО

Төрийн болон хувийн байгууллагууд мэдээлэл солилцох Lavlagaa.e-mongolia.mn системийг нээсэн тухай Цахим Хөгжил, Харилцааны Холбооны Яамнаас мэдээллээИнгэснээр арилжааны банкууд иргэдээс 69 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэхэх шаардлагагүй болжээ. Уг системийг ЦХХХЯ, Сангийн Яамны харьяа Гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв, Монголбанк, Үндэсний дата төв, и-Монголиа академи хамтран шийджээ.
-Энэхүү систем нь вэб суурьтай тул аль ч байгууллага аваад ашиглах боломжтойг Н.Учрал сайд хэлээд банк, санхүүгийн байгууллага тоон гарын үсэг, и-Монголиа аппликэйшн, эсвэл ухаалаг биш утастай хэрэглэгчийн дугаарт ирэх зургаан оронтой тусгай дугаараар дамжуулан хэрэглэгчээ таних боломжийг бүрдүүлсэн байна.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.