ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН МАШИН ОСОЛДОЖ, 2 ИРГЭН НАС БАРЖЭЭ

Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал” гэдэг газарт ачааны замын хажуу руу унаж автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.14-ний өдрийн 19:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Баян-Өлгий аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ”Норд Бенз” загварын ачааны автомашин автозамын хажуу руу унаж жолооч А /51 настай, эрэгтэй/, зорчигч Ш /44 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байсныг 1 цаг ажиллаж цогцсыг гарган, аймгийн тээврийн Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн ОНЦГОЙ БАЙДЛЫН албанаас мэдээллээ.

                                                                                                                                        

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.