ҮЙЛДЭГДСЭН БҮХ ЗӨРЧЛИЙГ ИРЭХ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦААСААР БИШ ЦАХИМААР ШИЙДВЭРЛЭНЭ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдэлдээ: "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс нэгдсэн мэдээллийн сангаар буюу цахимаар шалган шийдвэрлэдэг болох тэмдэглэл гарлаа.

Өнгөрсөн хавар батлагдсан цахимын багц хуулийн хүрээнд Монгол Улсад үйлдэгдэж байгаа бүх зөрчлийг цаасаар биш цахимаар шалган шийдвэрлэдэг систем рүү ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр бэлтгэл бүрэн хангагдсан. Үүнийг өнөөдрийн ЗГ-ын хуралдаанд танилцууллаа." хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.