НЭГҮҮН МЭДЭЭ
ШҮҮГДЭГЧ Г.АЛТАН НАС БАРСАН ТУЛ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ

“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2022.03.14/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан ч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Э.Сүрэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй, шүүгдэгч Г.Алтан нас барсантай холбоотой түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор оролцогч нарын гомдол гаргах эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдааныг жич товлохоор тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ОНГОЦНЫ БУУДЛЫН 00-С ОЛДЛОО

Энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр Истанбул-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Монгол Улсын иргэн Ч гэгч нь 3.6 кг жинтэй алт, үнэт эдлэлийг тээвэрлэн ирж, "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын ариун цэврийн өрөөнд нуусан байсныг гаалийн байцаагч нар илрүүлжээ. Шалгалтын явцад тухайн иргэн хууль бусаар нэвтрүүлсэн үнэт эдлэлийг ариун цэврийн өрөөний хогийн саванд хийж, буудлын ажилтанд дамжуулахаар завдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Хуульд зааснаар тухайн иргэний хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үнэт эдлэлийг улсын орлого болгох бөгөөд үнэт эдлэлийг үнэлж, тухайн үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулдаг байна.

Н.ТҮВШИНБАЯРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ УУ?

Олимпын аварга Н.Түвшинбаярын хорих хугацаа дуусгавар болж буй учраас прокуророос хорих хугацааг дахин сунгах хүсэлтийг энэ сарын 11-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна. Иймээс Н.Түвшинбаярын цагдан хорио, таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх эсэхийг өнөөдөр /20212.03.14/ хэлэлцэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр цагдан хорих хурал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хараахан ороогүй байна .

НИЙСЛЭЛИЙН ДҮҮРЭГ, ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ УРТАСГАХААР БОЛЖЭЭ

Тодруулбал: сүүлийн өдрүүдэд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэтэй холбоотойгоор. НЭМГ-ын дарга гуравдугаар сарын 10-нд А/43 тоот тушаал гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн ажиллах цагийн хуваарийг уртасгасан. Тодруулбал, гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг бямба гарагт 10:00-17:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетыг ажлын өдрүүдэд 08:30-22:00, ням гарагт 10:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар зохицуулалт хийжээ.

Л.ХАЛТАР САЙДЫН ШОУ

Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын эхний 129 км төмөр замд аж ахуйн галт тэрэг явуулан, техникийн комисс ажиллаж, тодорхой ажлууд дээр үүрэг даалгавар нэгдүгээр сард өгсөн байдаг. Тэдгээр ажлыг хийж гүйцэтгэсний дараа Улсын комисс ажиллуулахыг тухайн комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн гэж “МТЗ” ТӨХК-ийн албан ёсны сайтаар мэдээлсэн. Л.Халтар сайд гуравдугаар сарын 15 гэхэд Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлэхгүй бол ажлаа өгнө гэдэг мэдэгдлийг хийсэн. Тэгвэл тус төмөр зам дээр Улсын комисс ажиллаагүй байхад зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүлсэн юм байх. Улсын комисс хүлээж аваагүй, дохиолол холбоогүй төмөр зам дээр зэсийн баяжмал зөөж ард иргэдийг хуурч төөрөгдүүлсэн нь төрийн өмч хөрөнгөд төдийгүй олон мянган төмөр замчдын амь насанд заналхийлсэн үйлдэл юм. Зэсийн баяжмалыг Оюу толгойгоос 460 км авто машинаар тээвэрлэж, 416 км үргэлжлэх төмөр замын 129 километрт нь 40 км цагийн хурдтай тээвэр хийчихээд бүтээн байгуулалтын ажил дуусаж, тээвэр эхэллээ гэж ард иргэдийг хуурсаар .

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ДЭЛГҮҮРИЙН ХЯНАЛТГҮЙ ХУДАЛДААЧИД БАРААНЫ ҮНЭЭ ХОЁР ДАХИН НЭМЖЭЭ

Барилга улирал эхэлж байгаатай холбогдуулан үнээ нэмдэг хяналтгүй худалдаачид үнээ 2 дахин нэмсэн байгаа нь иргэдийн халаасанд хүндээр тусаж байна. Тодруулбал: орон сууц, нийтийн эзэмшлийн обьект барихад шаардлагатай гол нэрийн бараанууд тасалдаж, үнэ нь дахин өссөн. Харин худалдаачид үүний эсрэг хариулт өглөө. Барааны үнэ оны өмнө гурав нугларч байсан бол . Одоо харьцангуй буурч байгаа. Өнгөрсөн жилийн нөхцөл байдлаас дээрдсэн учраас буурсан. Өнөөдрийн үнэ бол 2020 оноос хоёр дахин нэмэгдсэн үнэ гэх хариултыг худалдаачид өгч байна. ШӨХТГ, МХЕГ БАРИЛГЫН САЛБАРЫН ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ХАРИУЦАХГҮЙ Энэ салбарт хяналт дутагдаж байгаа нь барааны үнийн хэт өсөлтөөс харагдаж байгаа юм. Иймд хэрэглэгчийн эрхийг хангаж, хамгаалж ажиллах ёстой Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, Мэргэжлийн хяналтын байгууллагын мэргэжилтэн барилгын салбарт манайх хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулдаггүй бөгөөд . Барилгын бараа, материалын үнийн өсөлтөд холбогдох яамнаас хяналт тавьдаг. 2020-2021 онд халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор бүх салбарын бараа, бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон бөгөөд . ШӨХТГ, МХЕГ тогтмол хяналт тавьж байгаа юм . Хятадын чанарын шаардлага хангаагүй барилгын зарим материал борлуулах асуудал зарим компанид гарсан. Тиймээс 100 айл болон барилгын материалын бусад захын үйлдвэрлэлд тодорхой хяналт шалгалтыг хийж, холбогдох зөрчлийг оногдуулахаар болсон байгаа гэх тайлбар өглөө. Ямартай ч хил гааль нээгдэж байхад хомстол арилахгүй байгаа нь сонин. Хомстол бий болгож, эрэлт ихтэй энэ үед хэрэгцээт барааны үнийг нэмж байж магадгүйг иргэд хэлж байна. Хардах эрх мэдээж хүн бүрт бий. Гэхдээ шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагууд нь шалгаж, үнийг тогтвортой байлгах нь чухал юм.

БААРНЫ ГАДАА ЭХНЭРИЙГ НЬ ХҮЧИНДЭЭД ЗУГТААЖЭЭ

Баян-Налайх баарны манай эхнэрийг үл таних хүн хүчиндсэн байна гэсэн дуудлага мэдээллийг шалгахад 31 настай эмэгтэй М-ийг Хэнтий аймгийн харьяат 34 настай Б нь баарнаас дагаж гарч харанхуй гудамжинд хүч хэрэглэн хүчиндсэн хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.

0-4 НАСНЫ ХОЁР ХҮҮХЭД МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛЖ, НЭГ НЬ ЭНДЖЭЭ

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэх болсон талаар ЭМЯ-наас анхааруулаад буй. Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм. ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан “2022 оны гуравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод дөрөв хүртэлх насны хоёр хүүхдэд менингококкт халдвар бүртгэгдсэн байна. Нас баралтын түвшин 50 хувьтай байна. 5-6 жилийн дунд хүн амын дунд дэгдэлт үүсэж байна. 1-5 саруудад үргэлжлээд буурдаг, оргил үе нь 3-5 сард байдаг. Тав хүртэлх насны хүүхдүүд өвчлөх нь их байна. Нийт өвчлөгсдийн 80 хүртэл хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Өвчтэй хүнтэй нэг метрийн дотор харьцвал халдвар авах эрсдэлтэй гэж үздэг. Бүртгэгдсэн хоёр тохиолдлын ойрын хавьтлыг нь тусгаарлаж, голомтонд авдаг хариу арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн. Бага насны хүүхдүүд буюу грээр хүмүүжиж байгаа хүүхдүүдэд эцэг, эх нь халдвар өгч байна. Тиймээс эцэг, эхчүүд гаднаас орж ирээд ам, хамраа зайлаад хүүхэдтэйгээ харьцах хэрэгтэй” гэлээ.

20-ООД НАСНЫ ГУРВАН ИРГЭНИЙГ ХАЙЖ БАЙНА

Хөвсгөл аймгийн төвөөс зүүн зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км-т “Улаагчийн-Өвөр” гэдэг газар мотоциклоор зорчиж явсан хоёр хүн сураггүй болжээ.Онцгой байдлын алба хаагчид энэ сарын 8-ны өдрийн 21:29 цагт тус дуудлагыг хүлээн авчээ. Иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ байсан аж. Эрлийн ажиллагаа одоог хүртэл ар гэрийнхэн, онцгойгын алба хаагчид, нутгийн иргэдийн тусламжтай үргэлжилсээр байна. Мөн Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн малчин Г гэр бүлийн маргааны улмаас өчигдөр 17:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 03.10-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан байна. Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт Г/28 настай, эмэгтэй/ эрэн хайж ажиллагааг хийсээр байна.

1 ... 179 180 181 182 183 184 185 186 187 ... 257