ХӨГЖЛИЙН БАНКНЫ ШҮҮХ ХУРАЛД Б.МАХБАЛЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь 2018 онд тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-ийн аминд хүрсэн. Улмаар түүнд шүүхээс 11 жилийн ял оноосон. Тэрбээр хорих байгууллагад ял эдэлж буй.

"Хөгжлийн банкны" гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна. Тус хуралд хоригдол Б.Махбал нь шүүгдэгчээр оролцож буй тул ял эдэлж байгаа хорих ангиас нь ШШГГХ 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн авч ирсэн. Улмаар уг хорих ангиас хуяглан хүргэлтээр зөөвөрлөн шүүх хуралдаанд оролцуулж байна.

Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.