НЭГҮҮН МЭДЭЭ
“БЭРЭН ГРУПП”-ЫН ЗАХИРАЛ Б.МӨНХТӨРИЙГ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022:02:22 ӨДРИЙН 110-Р ДУГААРТАЙ ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИНД ЗААСАН БАРИМТ, МЭДЭЭЛЭЛ АВАГДААГҮЙ ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР СУЛЛАГДЛАА

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч ХӨГЖЛИЙН БАНКНЫ чанаргүй зээлдэгч Б.Мөнхтөрийг /“Бэрэн групп” ХХК-ийн захирлаар ажилладаг/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг хүлээн авч, 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв. Шүүх хэрэгт цугларсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбартай танилцахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 110-я дугаартай шүүгчийн захирамжид заасан баримт, мэдээлэл авагдаагүй байна гэж үзсэн. Иймд прокурорын Б.Мөнхтөрийг яллагдагчаар цагдан хорих үндсэн хугацаа болон үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгах талаар саналыг хүлээн авахаас татгалзаж түүнийг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн суллахаар шийдвэр гарсан байна ямартай ч “Бэрэн групп”-ын захирал Б.Мөнхтөр суллагдлаа

ХОВД АЙМГИЙН ЦЭЦЭГ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТААЗ НУРЖЭЭ

Тухайн сургууль нь 1972 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 50 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа. Сургуулийн барилгад 2020 онд 460 сая төгрөгийн их засварын ажлыг “Далай-Алтай” компани гүйцэтгэж байжээ.Гэвч сургуулийн гадна, дотно иж бүрэн засвараас хойш хоёр жил бололгүй сургуулийн тааз нурсан байна. Ховд аймгийн Цэцэг сумын ЕБС-ийн сургуулийн албан тушаалтан Д.Мөнхтөр: “ Цэцэг сумд хүчтэй салхи шуурч, цаг агаарын онц ноцтой үзэгдэл болж, сургуулийн тааз нурсан. 2020 онд 460 сая төгрөгөөр их засварын ажлыг “Далай-Алтай” компаниар сургуулийн гадна, дотор иж бүрэн засварын ажлыг хийж дуусгаж байсан. Сургуулийн тааз нурсан нь байгалийн гамшигт үзэгдлээс л болсон” гэж тайлбарлажээ.

ХӨГЖЛИЙН БАНКИНД 60 ТЭРБУМЫН ФРАКЦЫН “АЛТАЙ КОНСТРАКШН” ХХК-ИЙН Х.БАТ-ЭРДЭНЭ БОЛОН М.ЭНХБОЛД НАР ХИЛ ДЭЭРХ ОРДНЫ ЛИЦЕНЗИЙГ БАРЬЦААЛСАН ГЭВ

Тодруулбал: Хуурай сүүний үйлдвэр байгуулна хэмээн "Монгол драй милк" компаниараа их хэмжээний зээл авахдаа Хил дээрх ордын лицензийг Хөгжлийн банкинд барьцаалжээ улсын зүүн хил буюу Дорнод аймгийн Баянтүмэн сумын хилийн заставын орчимд нүүрсний олборлолтын ордын "Хашаатын цав" нэртэй лицензийг барьцаанд тавьсан байна. "Алтай констракшн" ХХК-ийн Х. Бат-Эрдэнийг Хөгжлийн банкны зээлийн асуудлаар баривчлан хорьж байгаа. Тэгвэл түүний барьцаалсан ордод АТГ-аас нэгжлэг хийж, олборлосон баялгийг нь хураасан талаар isee сайтад мэдээлжээ. "Алтай констракшн" ХХК-ийн Х.Бат-Эрдэнэ болон М. Энхболдын 60 тэрбумын фракцынхан Монгол улсын хилийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэмт хэрэг юм. Энэхүү орд нь улсын хилийн зурвас буюу улсын тусгай хэрэгцээний газарт байсан бөгөөд 2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үед "Алтай констракшн" ХХК-ийн Х.Бат-Эрдэнэд олгожээ. Х.Бат-Эрдэнэ нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын холбогдсон Лицензийн наймаанд оролцсон түүний ойрын хүн юм. Лиценз эзэмшигч "Меланж" компанийг Х.Болортамир гэх хүний нэр дээр байгуулж байгаад хуйвалдан лиценз авч, хууль бус олборлолт эхлүүлээд байсан юм.

ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГИЙГ ТЭРБУМААР НЬ ЗАЛГИЛДАГ УВС АЙМГИЙН ИТХ Ө.БАРСҮРЭН ГЭХ ЭРХЭМ БИЙ !!!

Увс аймагт 300 ортой оюутны дотуур байр барих тендер зарлагдаж тус аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ө.Барсүрэн гэх эрхмийн Амарсанаа ХХК шалгарсан байна. Шалгарсан дариудаа төсвөөс 2.9 тэрбум төгрөг авсан ч өнөөдрийг хүртэл оюутны байр боссонгүй. Цаашлаад эрхэм Ө.Барсүрэн "дахин мөнгө нэмж өг, үгүй бол барихгүй" хэмээн ярьж яваа бололтой. Төсвөөр баригдах байсан тухайн оюутны байрыг баригдахыг нь хүлээсэн олон оюутан өнөөдөр тус аймагт айл, айлаар аргацааж байгаа бололтой. Баригддаггүй барилгуудад төсөв суулгаж өгсөн цаашлаад гэрээ хийсэн албан тушаалтнууд яагаад шахаж шаардахгүй байна вэ? Иймэрхүү байдлаар төсвийн мөнгө залгилсаар баяжиж суугаа эрхмүүд бүх шатанд байгаач тэдэнд ямар хариуцлага тооцохгүй байгаа нь харамсалтай.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК”-ИЙН ЗАХИРЛУУД ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ШАГНАЛ АВДАГ МАШ НУУЦ ГЭХ....

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК”-ийн 2017 онд ажилчдаа шагнах маш нууц гэх материалыг УИХ-ын гишүүн асан Г.Уянга дэлгэж байсан. Тухайн Маш нууц гэх тодотголтой шагнаж урамшуулах жагсаалтыг харвал 50 мянган ам.доллар-аас 500 ам.долларын шагнал урамшуулал авч байсан нь харагдаж байна. Х.Бамдамсүрэн Ерөнхий захирал гэхэд л 500 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар тэрбум давсан урамшуулал авчээ. Тэгвэл Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам 450 мянган ам.долларыг шагнал урамшуулал нэрээр авчээ. Монгол улсын гуравхан сая иргэд нь ядуу тарчиг амьдарч байхад Эрдэнэт үйлдвэрийн дарга нар нь өөрсдийгөө Маш нууцаар тэрбум, тэрбумаар шагнадаг байна.

МУУ ЧОНО БОРООНООР ГЭЖ З.БАЛДАНДУГАР КОВИД ЦАР ТАХАЛ ДАЛИМДУУЛАН БГД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСВИЙГ ТЭРБУМААР НЬ ЗАВШСАН УУ?

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар нь цар тахлын хүндрэлтэй үед буюу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ны хооронд нийтдээ 20 орчим тэрбум төгрөгийн төсвийг ЭМЯ, даатгалын газраас татан төвлөрүүлж, хамгийн өндөр төсвийг дүүрэгтээ татсан байдаг. Харамсалтай нь энэ их мөнгө эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсний нэмэгдэл болохын оронд Монголын Үндэсний их сургуулийн данс руу тэрбумаараа орсон ноцтой баримт ил болоод байна. Тодруулбал: 2021 онд татан төвлөрүүлсэн төсвийн хөрөнгө оруулалтаас зөвхөн Монголын Үндэсний их сургууль руу гэхэд 1 тэрбум төгрөгийн гүйлгээг хийсэн бөгөөд. Тухайн үед түр тусгаарлах байрны зориулалтаар МҮИС-ийн байрыг түрээсэлж байсан гэх боловч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь онцгой нөхцлийн үед буюу ковидын цаг үед өөрийн байрандаа тусгаарлах үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байсан байдаг. Гэвч З.Балдандугар дарга МҮИС-ийн байрыг ашиглахаар шийдэж, ингэхдээ тэрбум орчим төгрөгийг түр тусгаарлах байр гэсэн нэрээр шилжүүлчихсэн байна. Шилжүүлгийг задалж харвал нийтдээ найман удаагийн гүйлгээгээр ковидын үеийн ор бэлтгэл нэрээр их хэмжээний мөнгийг шилжүүлсэн байдаг бөгөөд энэ талаараа шилэн дансны мэдээлэлдээ тусгаагүй, ямар нэг гэрээ, харьцуулалтын үйл явц огт байхгүй байгаа юм. Түүнчлэн эдгээр гүйлгээний дунд 424 сая төгрөгийг бинзений үнэ гэсэн утгаар шилжүүлсэн байгаа нь мөн л анхаарал татаж байгаа юм. Зөвхөн хувийн сургуулийн хажуу хаяаг цар тахлын нэрээр тэрбум тэрбум төгрөгөөр түрээсэлж, үүнийхээ задаргааг тайлагнаагүй байгаа нь өөрөө хардах, хувьдаа төсвийн мөнгийг завшсан байж болзошгүй гэж үзэх хангалттай үндэслэл болох бөгөөд эрхэм дарга З.Балдандугарын ХОМ-ыг эргэн харах, АТГ шалгах нөхцөл бүрдсэн гэж харж болохоор байна. Нэгэнтэй Баянгол дүүргийн ЭМТ-ийн дарга З.Балдандугар нь Ерөнхий сайдтай хийх уулзалтын үеэр эмч, эмнэлгийн ажилчдадаа сардаа 3 сая төгрөгийн цалин өгч байгаа хэмээн худал мэдүүлж байсан. Ямартай ч Баянгол дүүргийн ЭМТ-ийн дарга КОВИД цар тахлын үеийг далимдуулан их хэмжээгий мөнгө угаасан байх магадлалтай болоод байна

ХОТЫН ДАРГЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛД 5 ТЭРБУМ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТСИЙНХ НЬ ТӨСӨВ НЬ ДАНГААРАА 2 ТЭРБУМ ГЭВ

Тодруулбал: Төрийн албанд ажиллаж байгаа сэтгүүлч нарын тоо хувийн хэвшилд байгаагаасаа бараг илүү болчихсон. Өмнө нь төрийн байгууллагууд нэг хэвлэлийн төлөөлөгчтэй (хот гэхэд зургаахан орон тоотой), тэдгээр нь сэтгүүлчдийг шаардлагатай эх сурвалжтай холбож өгөх, хэвлэлийн бага хурал зарлах, мөн хэвлэлээр гарч байгаа мэдээллийг цуглуулж анализ хийх үүрэгтэй байсан бол одоо төрийн байгууллага бүр өөр өөрийн гэсэн редакци (сэтгүүлч, редактор, зураглаач, найруулагч) ажиллаж мэдээллээ өөрсдөө бэлтгэж, өөрсдөө тараадаг болчихсон бөгөөд. Хувийнхан зөвхөн бэлтгэсэн бэлэн мэдээллийг нь дамжуулдаг амьгүй албатууд болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Юун нөгөө төрийн албыг цомхтгох, төсвийн мөнгийг хэмнэх, гамнах. Тухайлбал: Хотын даргын хэвлэл мэдээлэлд зориулсан төсөв нь гэхэд л 5 тэрбум. Хэвлэл мэдээллийн хэлтсийнх нь төсөв дангаараа 2 тэрбум байх жишээний. Төрийн ордонд суугаа 3 өндөрлөг ч ялгаагүй тус тусдаа 20 гаруй хүнтэй пиар багтай. Тэд зөвхөн Засаг даргадаа л үйлчилнэ, доошоогоо орлогч дарга нар нь бүгд тус тусдаа хэвлэлийн төлөөлөгчтэй, хувийн сайт, телевизтэй байгаа юм.

УБТЗ-ЫН НЭР БҮХИЙ 15 ДАРГА НАР ХУУЛЬ БУСААР ӨӨРСДИЙГӨӨ ШАГНАСАН ШАГНАЛАА БУЦААН ТӨЛӨЛТ 35% ЯВАГДАЖ БАЙНА

Эдийн засаг хүндрэлтэй байгаа цаг үед шагнал урамшууллыг аль болох танах, хэмнэлттэй хандах нь зүйтэй баймаар. Гэтэл томоохон дарга нар өөрсдийгөө шагнаж, урамшуулах асуудал гарсаар байгаа юм. Тодруулбал: УБТЗ-ын нэр бүхий 15 дарга өөрсдийгөө 790 сая төгрөгөөр шагнасан зөрчил илэрсэн байна. УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас "Улаанбаатар төмөр зам ХНН"-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн бөгөөд. Шалгалтаар нэр бүхий 15 хүнийг Алтанширээ дэх Газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц 27 км төмөр замын ажлыг гүйцэтгэхэд сайн ажилласан гэж 790.000.000 төгрөгөөр шагнасан хэрэг дотоод аудит шалгалтаар илэрсэн байна. УБТЗ-ын дарга Х.Хэрлэн уг асуудлыг хууль бус хэмээн үзэж буцаад төлүүлэх шийдвэр гарсан бөгөөд. Уг шийдвэрийн дагуу акт тавиад төлүүлэх ажиллагаа хийгдэж зарим хүмүүс нь буцаад төлж эхлээд байгаа бөгөөд тухайн нэр бүхий дарга нар хууль зөрчсөн үйлдэл тул ямар нэгэн асуудал гаргахгүйгээр буцаад төлнө хэмээн мэдэгджээ. Одоогоор шагнал авсан бүх хүмүүст акт тавьж эргэн төлөлт хийгдэж байгаагаас гадаад иргэд нь буцаан төлсөн байгаа бол эргэн төлөлт байдлаар 35 хувьтай явагдаж байна. Дарга нар өөрсдийгөө шагнах нь хууль бусаас гадна ёсзүйгүй тул энэ асуудал дээр ир гэдийн зүгээс нэлээн шүүмжлэл дагуулаад байна .

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Б.БҮРЭНБААТАР НАРЫН ТОХИРОО

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Түүнийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын захиалгаар хэд хэдэн контент бэлтгэж дундаас мөнгө унагасан баримтууд ил болсон байна . Тус албан тушаалд томилогдсон цагаасаа хойш Худалдан авалтын тухай дотоод журам гэгчийг мөрдлөгө болгож, 500 орчим гэрээ хийсэн асуудалд холбогджээ. Ингэхдээ гэрээ хийх үнийн босго 10 сая төгрөг байсныг 20 сая болгож өсгөсөн, хувьдаа ашиг олсон гэх асуудалд холбогдсон байна. Гэрээний босго нэмэхдээ энэ тухай ямар нэг зөвшөөрөл, шийдвэрийг Үндэсний зөвлөлөөр гаргуулаагүй нь хууль зөрчсөн асуудал болж байгаа юм.

5.6 ТЭРБУМЫГ “МОН ЛАА ” ХХК-Д ДАВУУ ТАЛАА АШИГЛАН ОЛГОСОН Н.МӨНХБАТЫН ХЭРГИЙГ ДУНШИЖ ДУНШИЖ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН НЬ ...

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 3/2 хувь нь төлөгдсөн ч зарим нэг нь сугарч үлдэх хандлага ажиглагдаж эхлэв.Одоогоор ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэргүүтэй нэр бүхий тухайн үеийн удирдлагуудыг цагдан хориод буй бөгөөд өмнө нь шүүхээр таслуулж байсан удаатай. Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нь “Монлаа” ХХК-д давуу байдал олгож улсад их хэмжээний хохирол учруулсан ч хуучин эрүүгийн хуулийг ашиглаж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн байдаг. “Мон Лаа” ХХК-иас 8.2 тэрбум төгрөгийг гаргуулан Хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тус компани нэг ч төгрөг Хөгжлийн банканд буцааж тушаагаагүй . Өмнө нь “Мон Лаа” компанийн гүйцэтгэх удирдлагаар Х.Энхсайхан ажиллаж, УИХ-ын гишүүн асан М.Билэгт 2015 оныг хүртэл хувь, хувьцаа эзэмшдэг байсан юм. Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Мон Лаа” ХХК-д зээл тодорхой нөхцөлөөр зээл Н.Мөнхбатад олгосон байдаг. Гэтэл Н.Мөнхбат нь албан тушаалаа урвуулан ашиглаж, Элстэйн төмрийн хүдрийн уурхайд нойтон баяжмалын үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг “Мон Лаа” ХХК хийгээгүй, батлуулаагүй байхад албан тушаалаа ашиглаж зээл олгох шийдвэрийг гаргасан. Мөн Эрсдэлийн удирдлагын хорооны дүгнэлт өндөр эрсдэлтэй хэмээн үзсэн ч үл тоосон. Н.Мөнхбат "Уг компани зээл авахдаа ТЭЗҮ-ийг батлуулсан байхад зээл олгосон" гэж мэдүүлсэн ч “Мон Лаа” ХХК-ийн захирал Х.Энхсайхан "зээл авах үед ТЭЗҮ-ийг батлуулаагүй байсан" гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн. Ийнхүү хууль хяналтынхан Н.Мөнхбат нь захирлаар ажиллаж байхдаа “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож, 3 сая ам.доллар буюу 5 тэрбум 642 сая 970 мянган төгрөгийг олгосонг хавтаст хэрэгт нотлох баримтуудтай хавсаргажээ. АТГ-аас Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарын хэргийг шалгаж, тусгаарлаад үндэслэл бүхий яллах дүгнэлттэйгээр шүүхэд 2017 онд шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш анхан шатны хурлыг санаатайгаар хойшлуулах, нэмэлт баримт цуглуулах зэрэг шалтгаанаар хойшлуулсан. Ийнхүү явсаар 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Н.Мөнхбат нарыг буруугүй гэж үзсэн. Уг шийдвэрийг прокурор Б.Баярхүү, Т.Оргил-Очир нар эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар УДШ 2020 онд уг хэргийг хэлэлцэж, анхан шат руу буцааснаар 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эцэслэн шийдэгдсэн байдаг. Бүх зүйл анхнаасаа тодорхой байсан атал Н.Мөнхбат нарын хэрэг удааширсаар эцэст нь шүүхээс Н.Мөнхбатыг “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн ч ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаа дууссан хэмээж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Одоо Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Энхбат тэргүүтэй Хөгжлийн банкны удирдлагуудыг цагдан хориод шалгаж байгаа. Ер нь хуулийн цоорхой ашиглаж уснаас хуурай гарах хүмүүс олонтаа. Үргэлжлэл бий

1 ... 175 176 177 178 179 180 181 182 183 ... 254