ЦЕГ: ХИЙЛДЭГ ГУЛСУУР ХИЙСЭЖ, 10 ХҮҮХЭД ГЭМТЭЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

Энэ сарын 27-ны өдрийн  15:00 цагт Баян-Өлгий аймагт хийлдэг тоглоом салхинд хийж хүүхдүүд гэмтэж осолджээ.

Тодруулбал: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, төв талбайд байрлуулсан хийлдэг гулгуур салхинд хийссэн. Улмаар түүнд тоглож байсан 15 хүүхдээс 12 хүүхэд гэмтэж, гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хүнд гэмтсэн хоёр хүүхэд ухаангүй, сэхээний тасагт байна” хэмээн мэдээллээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.