НЭГҮҮН МЭДЭЭ
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА НАДАД ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ЯМАР Ч АСУУДАЛ БАЙХГҮЙ БҮГД ГҮТГЭЛЭГ ХЭМЭЭВ

Улс төрд нөлөө бүхий эрхмүүд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж "Хөгжлийн банк"-наас их хэмжээний зээл авсан гэх дуулиан үргэлжилсээр. Тус банкнаас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр нь ашиглаж "Хөгжлийн банк"-наас их хэмжээний зээл авсан нь байдаг. Энэ асуудалд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр /2022.03.16/ тайлбар хийсэн ба "Хөгжлийн банк дээр тийм зүйл байхгүй. Надад олон зөвлөх байсан, одоо ямар ч холбоогүй. Надад ямар ч асуудал байхгүй. Би "Хөгжлийн банк"-тай ямар ч холбоогүй. Бүгд гүтгэлэг" хэмээв.

МЕНИНГОКОККООР НЭГ АЙЛЫН ХОЁР ХҮҮХЭД ӨВЧИЛЖ НЭГ ХҮҮХЭД НЬ НАС БАРЖЭЭ

Өнөөд рийн Засгийн газрын ээлжит хуралдаан аар Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүүхдийн өвчлөлийн байдлыг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Тодруулбал: Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд менингококоор өвчилж, нэг нь нас барсан харамсалтай мэдээлэл гарлаа. Сүүлийн таван жилд манай улсад жил бүр 10 орчим хүүхэд менингококын халдвар авдаг байна. Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд өвчилж, нэг хүүхдийн биеийн байдал хүнд, эмчлүүлж байгаа бал нэг хүүхэд нас барсан харамсалтай явдал гарлаа. Сүүлийн үед томуу төст өвчний идэвхжил үргэлжилсээр байгаа бөгөөд. 0-9 насны хүүхдүүд түлхүү өвчилж байгааг судалгаагаар гарчээ. Зургаан аймагт томуугийн халдвар идэвхтэй байгаа бол. Бусад аймгуудад алаг цоог байгаа юм байна. Жилд нийт 120-130 мянган хүүхэд томуугаар өвддөг бол. Эдээр хүүхдүүд өрхийн эмнэлгээр тусламж үйлчилгээ авдаг байна. Хүүхдүүд эмнэлгийн хонгилд хэвтсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Иймд эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн цагийг уртасган, ахмадуудын тасгийг суллан, хүүхдүүдийг хэвтүүлэх арга хэмжээ авч байгаа юм байгаа талаар эрүүл мэндийн сайд ЗГ-ын хуралдааны үеэр мэдээллээ.

УКРАИН, ОРОСЫН ХЭЛЭЛЦЭЭ ЛХАГВА ГАРАГТ ҮРГЭЛЖИЛНЭ

Украйны ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк: Хэлэлцээний үеэр ОХУ-ын зүгээс хэт өндөр шаардлага тавьдаггүй, харин бидний саналыг анхааралтай сонсдог. Ямар ч албан тушаалыг орхихгүй. Бидний шаардлага бол дайныг зогсоож, Оросын цэргүүдийг нутаг дэвсгэрээсээ гаргах явдал юм. Би ойлголцлыг харж, харилцан яриа өрнүүлж байна лхагва гарагт үргэлжилнэ гэж мэдээлжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин: Украины удирдагчид мөргөлдөөнийг эцэслэх хэлэлцээнд талууд харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдэл олоход нухацтай хандахгүй байна. Тэрээр төвийг сахих баталгаа шаардаж байгаагаа урьд нь илэрхийлсэн нь НАТО-д элсэхгүй гэсэн үг аж. Украинд мөргөлдөөн үргэлжилж, гурван сая гаруй иргэн дүрвэж, АНУ дүрвэгсэд, орон гэргүй болсон иргэдэд нэмэлт 186 сая ам.долларын тусламж үзүүлэх болсныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдээлэв.

“БЭРЭН ГРУПП”-ЫН ЗАХИРАЛ Б.МӨНХТӨРИЙГ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022:02:22 ӨДРИЙН 110-Р ДУГААРТАЙ ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИНД ЗААСАН БАРИМТ, МЭДЭЭЛЭЛ АВАГДААГҮЙ ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР СУЛЛАГДЛАА

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч ХӨГЖЛИЙН БАНКНЫ чанаргүй зээлдэгч Б.Мөнхтөрийг /“Бэрэн групп” ХХК-ийн захирлаар ажилладаг/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг хүлээн авч, 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв. Шүүх хэрэгт цугларсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбартай танилцахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 110-я дугаартай шүүгчийн захирамжид заасан баримт, мэдээлэл авагдаагүй байна гэж үзсэн. Иймд прокурорын Б.Мөнхтөрийг яллагдагчаар цагдан хорих үндсэн хугацаа болон үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгах талаар саналыг хүлээн авахаас татгалзаж түүнийг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн суллахаар шийдвэр гарсан байна ямартай ч “Бэрэн групп”-ын захирал Б.Мөнхтөр суллагдлаа

ХОВД АЙМГИЙН ЦЭЦЭГ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТААЗ НУРЖЭЭ

Тухайн сургууль нь 1972 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 50 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа. Сургуулийн барилгад 2020 онд 460 сая төгрөгийн их засварын ажлыг “Далай-Алтай” компани гүйцэтгэж байжээ.Гэвч сургуулийн гадна, дотно иж бүрэн засвараас хойш хоёр жил бололгүй сургуулийн тааз нурсан байна. Ховд аймгийн Цэцэг сумын ЕБС-ийн сургуулийн албан тушаалтан Д.Мөнхтөр: “ Цэцэг сумд хүчтэй салхи шуурч, цаг агаарын онц ноцтой үзэгдэл болж, сургуулийн тааз нурсан. 2020 онд 460 сая төгрөгөөр их засварын ажлыг “Далай-Алтай” компаниар сургуулийн гадна, дотор иж бүрэн засварын ажлыг хийж дуусгаж байсан. Сургуулийн тааз нурсан нь байгалийн гамшигт үзэгдлээс л болсон” гэж тайлбарлажээ.

ХӨГЖЛИЙН БАНКИНД 60 ТЭРБУМЫН ФРАКЦЫН “АЛТАЙ КОНСТРАКШН” ХХК-ИЙН Х.БАТ-ЭРДЭНЭ БОЛОН М.ЭНХБОЛД НАР ХИЛ ДЭЭРХ ОРДНЫ ЛИЦЕНЗИЙГ БАРЬЦААЛСАН ГЭВ

Тодруулбал: Хуурай сүүний үйлдвэр байгуулна хэмээн "Монгол драй милк" компаниараа их хэмжээний зээл авахдаа Хил дээрх ордын лицензийг Хөгжлийн банкинд барьцаалжээ улсын зүүн хил буюу Дорнод аймгийн Баянтүмэн сумын хилийн заставын орчимд нүүрсний олборлолтын ордын "Хашаатын цав" нэртэй лицензийг барьцаанд тавьсан байна. "Алтай констракшн" ХХК-ийн Х. Бат-Эрдэнийг Хөгжлийн банкны зээлийн асуудлаар баривчлан хорьж байгаа. Тэгвэл түүний барьцаалсан ордод АТГ-аас нэгжлэг хийж, олборлосон баялгийг нь хураасан талаар isee сайтад мэдээлжээ. "Алтай констракшн" ХХК-ийн Х.Бат-Эрдэнэ болон М. Энхболдын 60 тэрбумын фракцынхан Монгол улсын хилийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэмт хэрэг юм. Энэхүү орд нь улсын хилийн зурвас буюу улсын тусгай хэрэгцээний газарт байсан бөгөөд 2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үед "Алтай констракшн" ХХК-ийн Х.Бат-Эрдэнэд олгожээ. Х.Бат-Эрдэнэ нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын холбогдсон Лицензийн наймаанд оролцсон түүний ойрын хүн юм. Лиценз эзэмшигч "Меланж" компанийг Х.Болортамир гэх хүний нэр дээр байгуулж байгаад хуйвалдан лиценз авч, хууль бус олборлолт эхлүүлээд байсан юм.

ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГИЙГ ТЭРБУМААР НЬ ЗАЛГИЛДАГ УВС АЙМГИЙН ИТХ Ө.БАРСҮРЭН ГЭХ ЭРХЭМ БИЙ !!!

Увс аймагт 300 ортой оюутны дотуур байр барих тендер зарлагдаж тус аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ө.Барсүрэн гэх эрхмийн Амарсанаа ХХК шалгарсан байна. Шалгарсан дариудаа төсвөөс 2.9 тэрбум төгрөг авсан ч өнөөдрийг хүртэл оюутны байр боссонгүй. Цаашлаад эрхэм Ө.Барсүрэн "дахин мөнгө нэмж өг, үгүй бол барихгүй" хэмээн ярьж яваа бололтой. Төсвөөр баригдах байсан тухайн оюутны байрыг баригдахыг нь хүлээсэн олон оюутан өнөөдөр тус аймагт айл, айлаар аргацааж байгаа бололтой. Баригддаггүй барилгуудад төсөв суулгаж өгсөн цаашлаад гэрээ хийсэн албан тушаалтнууд яагаад шахаж шаардахгүй байна вэ? Иймэрхүү байдлаар төсвийн мөнгө залгилсаар баяжиж суугаа эрхмүүд бүх шатанд байгаач тэдэнд ямар хариуцлага тооцохгүй байгаа нь харамсалтай.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК”-ИЙН ЗАХИРЛУУД ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ШАГНАЛ АВДАГ МАШ НУУЦ ГЭХ....

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК”-ийн 2017 онд ажилчдаа шагнах маш нууц гэх материалыг УИХ-ын гишүүн асан Г.Уянга дэлгэж байсан. Тухайн Маш нууц гэх тодотголтой шагнаж урамшуулах жагсаалтыг харвал 50 мянган ам.доллар-аас 500 ам.долларын шагнал урамшуулал авч байсан нь харагдаж байна. Х.Бамдамсүрэн Ерөнхий захирал гэхэд л 500 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар тэрбум давсан урамшуулал авчээ. Тэгвэл Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам 450 мянган ам.долларыг шагнал урамшуулал нэрээр авчээ. Монгол улсын гуравхан сая иргэд нь ядуу тарчиг амьдарч байхад Эрдэнэт үйлдвэрийн дарга нар нь өөрсдийгөө Маш нууцаар тэрбум, тэрбумаар шагнадаг байна.

МУУ ЧОНО БОРООНООР ГЭЖ З.БАЛДАНДУГАР КОВИД ЦАР ТАХАЛ ДАЛИМДУУЛАН БГД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСВИЙГ ТЭРБУМААР НЬ ЗАВШСАН УУ?

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар нь цар тахлын хүндрэлтэй үед буюу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ны хооронд нийтдээ 20 орчим тэрбум төгрөгийн төсвийг ЭМЯ, даатгалын газраас татан төвлөрүүлж, хамгийн өндөр төсвийг дүүрэгтээ татсан байдаг. Харамсалтай нь энэ их мөнгө эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсний нэмэгдэл болохын оронд Монголын Үндэсний их сургуулийн данс руу тэрбумаараа орсон ноцтой баримт ил болоод байна. Тодруулбал: 2021 онд татан төвлөрүүлсэн төсвийн хөрөнгө оруулалтаас зөвхөн Монголын Үндэсний их сургууль руу гэхэд 1 тэрбум төгрөгийн гүйлгээг хийсэн бөгөөд. Тухайн үед түр тусгаарлах байрны зориулалтаар МҮИС-ийн байрыг түрээсэлж байсан гэх боловч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь онцгой нөхцлийн үед буюу ковидын цаг үед өөрийн байрандаа тусгаарлах үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байсан байдаг. Гэвч З.Балдандугар дарга МҮИС-ийн байрыг ашиглахаар шийдэж, ингэхдээ тэрбум орчим төгрөгийг түр тусгаарлах байр гэсэн нэрээр шилжүүлчихсэн байна. Шилжүүлгийг задалж харвал нийтдээ найман удаагийн гүйлгээгээр ковидын үеийн ор бэлтгэл нэрээр их хэмжээний мөнгийг шилжүүлсэн байдаг бөгөөд энэ талаараа шилэн дансны мэдээлэлдээ тусгаагүй, ямар нэг гэрээ, харьцуулалтын үйл явц огт байхгүй байгаа юм. Түүнчлэн эдгээр гүйлгээний дунд 424 сая төгрөгийг бинзений үнэ гэсэн утгаар шилжүүлсэн байгаа нь мөн л анхаарал татаж байгаа юм. Зөвхөн хувийн сургуулийн хажуу хаяаг цар тахлын нэрээр тэрбум тэрбум төгрөгөөр түрээсэлж, үүнийхээ задаргааг тайлагнаагүй байгаа нь өөрөө хардах, хувьдаа төсвийн мөнгийг завшсан байж болзошгүй гэж үзэх хангалттай үндэслэл болох бөгөөд эрхэм дарга З.Балдандугарын ХОМ-ыг эргэн харах, АТГ шалгах нөхцөл бүрдсэн гэж харж болохоор байна. Нэгэнтэй Баянгол дүүргийн ЭМТ-ийн дарга З.Балдандугар нь Ерөнхий сайдтай хийх уулзалтын үеэр эмч, эмнэлгийн ажилчдадаа сардаа 3 сая төгрөгийн цалин өгч байгаа хэмээн худал мэдүүлж байсан. Ямартай ч Баянгол дүүргийн ЭМТ-ийн дарга КОВИД цар тахлын үеийг далимдуулан их хэмжээгий мөнгө угаасан байх магадлалтай болоод байна

ХОТЫН ДАРГЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛД 5 ТЭРБУМ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТСИЙНХ НЬ ТӨСӨВ НЬ ДАНГААРАА 2 ТЭРБУМ ГЭВ

Тодруулбал: Төрийн албанд ажиллаж байгаа сэтгүүлч нарын тоо хувийн хэвшилд байгаагаасаа бараг илүү болчихсон. Өмнө нь төрийн байгууллагууд нэг хэвлэлийн төлөөлөгчтэй (хот гэхэд зургаахан орон тоотой), тэдгээр нь сэтгүүлчдийг шаардлагатай эх сурвалжтай холбож өгөх, хэвлэлийн бага хурал зарлах, мөн хэвлэлээр гарч байгаа мэдээллийг цуглуулж анализ хийх үүрэгтэй байсан бол одоо төрийн байгууллага бүр өөр өөрийн гэсэн редакци (сэтгүүлч, редактор, зураглаач, найруулагч) ажиллаж мэдээллээ өөрсдөө бэлтгэж, өөрсдөө тараадаг болчихсон бөгөөд. Хувийнхан зөвхөн бэлтгэсэн бэлэн мэдээллийг нь дамжуулдаг амьгүй албатууд болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Юун нөгөө төрийн албыг цомхтгох, төсвийн мөнгийг хэмнэх, гамнах. Тухайлбал: Хотын даргын хэвлэл мэдээлэлд зориулсан төсөв нь гэхэд л 5 тэрбум. Хэвлэл мэдээллийн хэлтсийнх нь төсөв дангаараа 2 тэрбум байх жишээний. Төрийн ордонд суугаа 3 өндөрлөг ч ялгаагүй тус тусдаа 20 гаруй хүнтэй пиар багтай. Тэд зөвхөн Засаг даргадаа л үйлчилнэ, доошоогоо орлогч дарга нар нь бүгд тус тусдаа хэвлэлийн төлөөлөгчтэй, хувийн сайт, телевизтэй байгаа юм.

1 ... 173 174 175 176 177 178 179 180 181 ... 253