АНГЛИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ЧЕЛСИ КЛУБЫН МОНГОЛЫН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД "ЧЕЛСИ НОГООН ТӨГӨЛ"-Г БАЯНГОЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД БАЙГУУЛЖЭЭ.



Английн хөл бөмбөгийн челси клубын монголын хөгжөөн дэмжигчид "челси ногоон төгөл"-г баянгол цэцэрлэгт хүрээлэнд байгуулжээ. Ингэхдээ, нийт 29 ширхэг гацуур модыг тус клубын домог болсон тоглогчдоор нэрлэсэн байна. Жишээ нь, 11 дугаарын модыг Дидье Дрогба, 26 дугаарын модыг Жон Тэрри, 24 дугаарын модыг Гари Кэхил, 1 дугаарын модыг Петр Чех гэж тус тус нэрлэжээ. Ирэх намрын бүх нийтээр мод тарих өдрөөр жимсний моднуудыг тус цэцэрлэгт хүрээлэнд нэмж суулгахаар болсон байна. Мод суулгах нэг хэрэг. Суулгацаа арчилж ургуулна гэдэг илүү хариуцлага шаарддаг ажил. Тиймээс Челси клубын Монголын хөгжөөн дэмжигчид тарьсан мододоо Баянгол цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонтой хамтран услаж, арчилж, тордож ургуулахаар болсон байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.