НЭГҮҮН МЭДЭЭ
5.6 ТЭРБУМЫГ “МОН ЛАА ” ХХК-Д ДАВУУ ТАЛАА АШИГЛАН ОЛГОСОН Н.МӨНХБАТЫН ХЭРГИЙГ ДУНШИЖ ДУНШИЖ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН НЬ ...

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 3/2 хувь нь төлөгдсөн ч зарим нэг нь сугарч үлдэх хандлага ажиглагдаж эхлэв.Одоогоор ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэргүүтэй нэр бүхий тухайн үеийн удирдлагуудыг цагдан хориод буй бөгөөд өмнө нь шүүхээр таслуулж байсан удаатай. Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нь “Монлаа” ХХК-д давуу байдал олгож улсад их хэмжээний хохирол учруулсан ч хуучин эрүүгийн хуулийг ашиглаж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн байдаг. “Мон Лаа” ХХК-иас 8.2 тэрбум төгрөгийг гаргуулан Хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тус компани нэг ч төгрөг Хөгжлийн банканд буцааж тушаагаагүй . Өмнө нь “Мон Лаа” компанийн гүйцэтгэх удирдлагаар Х.Энхсайхан ажиллаж, УИХ-ын гишүүн асан М.Билэгт 2015 оныг хүртэл хувь, хувьцаа эзэмшдэг байсан юм. Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Мон Лаа” ХХК-д зээл тодорхой нөхцөлөөр зээл Н.Мөнхбатад олгосон байдаг. Гэтэл Н.Мөнхбат нь албан тушаалаа урвуулан ашиглаж, Элстэйн төмрийн хүдрийн уурхайд нойтон баяжмалын үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг “Мон Лаа” ХХК хийгээгүй, батлуулаагүй байхад албан тушаалаа ашиглаж зээл олгох шийдвэрийг гаргасан. Мөн Эрсдэлийн удирдлагын хорооны дүгнэлт өндөр эрсдэлтэй хэмээн үзсэн ч үл тоосон. Н.Мөнхбат "Уг компани зээл авахдаа ТЭЗҮ-ийг батлуулсан байхад зээл олгосон" гэж мэдүүлсэн ч “Мон Лаа” ХХК-ийн захирал Х.Энхсайхан "зээл авах үед ТЭЗҮ-ийг батлуулаагүй байсан" гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн. Ийнхүү хууль хяналтынхан Н.Мөнхбат нь захирлаар ажиллаж байхдаа “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож, 3 сая ам.доллар буюу 5 тэрбум 642 сая 970 мянган төгрөгийг олгосонг хавтаст хэрэгт нотлох баримтуудтай хавсаргажээ. АТГ-аас Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарын хэргийг шалгаж, тусгаарлаад үндэслэл бүхий яллах дүгнэлттэйгээр шүүхэд 2017 онд шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш анхан шатны хурлыг санаатайгаар хойшлуулах, нэмэлт баримт цуглуулах зэрэг шалтгаанаар хойшлуулсан. Ийнхүү явсаар 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Н.Мөнхбат нарыг буруугүй гэж үзсэн. Уг шийдвэрийг прокурор Б.Баярхүү, Т.Оргил-Очир нар эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар УДШ 2020 онд уг хэргийг хэлэлцэж, анхан шат руу буцааснаар 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эцэслэн шийдэгдсэн байдаг. Бүх зүйл анхнаасаа тодорхой байсан атал Н.Мөнхбат нарын хэрэг удааширсаар эцэст нь шүүхээс Н.Мөнхбатыг “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн ч ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаа дууссан хэмээж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Одоо Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Энхбат тэргүүтэй Хөгжлийн банкны удирдлагуудыг цагдан хориод шалгаж байгаа. Ер нь хуулийн цоорхой ашиглаж уснаас хуурай гарах хүмүүс олонтаа. Үргэлжлэл бий

ЦАХИМ ОРЧИНД ХОЁР ХҮҮХДИЙН НЭГ НЬ ДАРАМТАНД ӨРТДӨГ БОЛ НИЙТ ДОТУУР БАЙРНЫ 76.2 ХУВЬ НЬ ДЭЭРЭЛХЭЛТЭНД ӨРТДӨГ БАЙНА

Тодруулбал: Харилцаа, холбооны зохицуулах хорооноос 2020 онд хийсэн үндэсний хэмжээний цахим хэрэглээний судалгаа явуулахад. Судалгаанд хамрагдсан хүүхэд бүр ямар нэг төрлөөр цахим орчинд хүчирхийлэлд өртдөг тухайгаа мэдээлжээ. Тухайлбал: Цахим орчинд хүчирхийлэлд өртөж байсан хүүхдүүдийн 53 хувь нь таньдаг хүн, сургуулийн найз нөхдийнхөө, 47 хувь нь огт танихгүй хүмүүсийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан байна . Дээрэлхэлт нь хохирогч хүүхдийн сурах, хөгжих, эрүүл байх эрхийг ноцтой зөрчиж цаашлаад оюун санаа, бие бялдрын өсөлт, хөгжилт, амь насанд эрсдэл учруулж болзошгүй том асуудал. Анхаарлаас гадна өнгөрүүлэх боломжгүй, болохгүй. Ийм асуудлыг гадны олон оронд хууль тогтоомжуудаараа зохицуулдаг. Гэтэл манай улсад сургуулийн орчин дахь дээрэлхэлт, хүчирхийллийг зохицуулсан нарийвчилсан хууль тогтоомж байхгүй. Бүр хэн хариуцах нь ч тодорхойгүй. Сургуулийн орчин, багш, сурагчтай холбоотой болон хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, эрхийг хамгаалах асуудал нь БШУЯ хариуцах авч эрхийг хангах төсөв, зарцуулалт нь ХНХЯ хариуцдаг. Тэгвэл энэ асуудлыг ямартай ч хаврын чуулганаар хэлэлцэж Боловсролын багц хуульд тусгахаар болсон байна.

2022 ОНЫ УИХ-ЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2022.03.15) нээлтээ хийнэ. Энэ удаагийн хаврын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тусгаад байна. 1. Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон зарим татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл; 3. Газрын багц хуулийн төсөл; 4. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 5. Дампуурлын тухай хуулийн төсөл буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 6. Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 7. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 8. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай анхдагч хуулийн төсөл; 9. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 10. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 11. Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 12. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 13. Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай анхдагч хуулийн төсөл; 14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 15. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл; 16. Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 17. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл; 18. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 19. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл; 20. Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 21. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 22. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 23. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 24. Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл; 25. Төрийн өмчийн тухай хуулийн төсөл; 26. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл; 27. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл; 28. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл; 29. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл; 30. Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 31. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 32. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл; 33. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 34 .Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл; 35. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 36. Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төсөл; 37. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл; 38. Тээврийн нэгдсэн хуулийн анхдагч хуулийн төсөл; 39. “Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 40. Улс төрийн намын тухай хуулийн төсөл 41. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл; 42. Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл; 43 .Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл; 44 .Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 45. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл; 46. Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 47. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл; 48. Хөгжлийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл; 49. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 50. Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 51. Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 52. Шүүх байгуулах тухай хуулийн төсөл; 53. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 54. Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай анхдагч хуулийн төсөл; 55. Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл.

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО МАНЛАЙЛАЛ’ ДЭД ХЭЛЭЛЦҮҮЛЛЭГ БОЛЛОО

МАНЛАЙЛАЛ’ дэд хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор 2022 оны 03 сарын 14-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо манлайлал’ үндэсний чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, малчдын төлөөллийг оролцуулан дэд хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Гэр бүл дэх эр хүний үүрэг хариуцлага, нийгэмд үзүүлэх эерэг хандлага, эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд сэдвүүдийн хүрээнд хэлэлцэж гарсан санал санаачлагыг шийдвэр гаргах түвшинд нэгтгэж хүргэх, Эрэгтэйчүүдийн холбоо байгуулах, Үндэсний чуулганд оролцох оролцогчийг сонгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.

МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ А.БҮРЭНБААТАРЫГ СААТУУЛЛАА

Авлигатай тэмцэх газраас МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатрыг авлига албан тушаалын хэрэгт буруутган ажлын байран дээрээс нь хэдхэн минутын өмнө баривчилан саатууллаа. Түүний хувьд өнгөрөгч оны гуравдугаар сарын 05-ны өдөр Ерөнхий захирлаар томилогдсон.

“QUEEN’S MED” ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГТ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХААР ОЧСОН ИРГЭН НАС БАРЛАА

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 13-р хороолол Натурын баруун талд байрлалтай “Queen’s med” эмнэлэгт гоо сайхны үйлчилгээ авахаар очсон 69 настай эмэгтэй нь энэ сарын 12-нд харамсалтайгаар таалал төгссөн хэрэг гарчээ. Ар гэрийнхэн нь: “Талийгаач тухайн эмнэлэгт гоо сайхны үйлчилгээ авахаар очоод нас барчихлаа. Гэтэл эмнэлэг нь одоо болтол үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаад харамсаж байна. Эгч минь биш юм гэхэд өөр олон эмэгтэйчүүд зориод очиж байгаа. Та бүхэн сануулга болгож мэдээлэл бэлтгэж өгөөч. Шүүх шинжилгээний байгууллагаас талийгаачид задлан шинжилгээ хийж байгаа. Хэргийн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн” гэв. Тухайн эмнэлгийн зүгээс ийм хэрэг болоогүй хэмээн эрс няцааж байгаа юм.

МОНГОЛД АИ 92 ШАТАХУУН 2390 ТӨГРӨГ БАЙГАА БОЛ ОХУ-Д 1400 ТӨГРӨГ БАЙНА

ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч ЛУКОЙЛ компанийн шатахууны нэг литр АИ 92 шатахуун 1400 төгрөг байгаа бол манай улсад АИ-92 авто бензиний үнэ литр тутамд 100 төгрөгөөр нэмэгдэж, өнөөдөр 2390 төгрөгөөр зарагдаж байна. Өнгөрсөн нэг болон хоёрдугаар сард тус тус шатахууны жижиглэнгийн үнийг тус бүр 100 төгрөгөөр нэмэгдсэн юм.

ЗОГСООЛООС БОЛЖ МАРГАЛДАН НЭГНИЙХЭЭ АМЬ НАСЫГ ХОХИРООЖЭЭ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүслийн Өргөө” хотхоны гадна талбайд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Шалгалтын ажиллагааг явуулахад автомашины зогсоолын улмаас маргалдаж хэрэгт холбогдогч хохирогчийг гараараа боож, унаган зодож амь насыг нь хохироосон байжээ. Уг хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэн цагдан хорьсон бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст шалгаж байна.

ШҮҮГДЭГЧ Г.АЛТАН НАС БАРСАН ТУЛ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ

“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2022.03.14/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан ч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Э.Сүрэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй, шүүгдэгч Г.Алтан нас барсантай холбоотой түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор оролцогч нарын гомдол гаргах эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдааныг жич товлохоор тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ОНГОЦНЫ БУУДЛЫН 00-С ОЛДЛОО

Энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр Истанбул-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Монгол Улсын иргэн Ч гэгч нь 3.6 кг жинтэй алт, үнэт эдлэлийг тээвэрлэн ирж, "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын ариун цэврийн өрөөнд нуусан байсныг гаалийн байцаагч нар илрүүлжээ. Шалгалтын явцад тухайн иргэн хууль бусаар нэвтрүүлсэн үнэт эдлэлийг ариун цэврийн өрөөний хогийн саванд хийж, буудлын ажилтанд дамжуулахаар завдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Хуульд зааснаар тухайн иргэний хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үнэт эдлэлийг улсын орлого болгох бөгөөд үнэт эдлэлийг үнэлж, тухайн үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулдаг байна.

1 ... 170 171 172 173 174 175 176 177 178 ... 249