“ГАЦУУРТ” ХХК-НИЙ ЗАХИРАЛ Л.ЧИНБАТЫН АДУУГ ӨНӨӨДӨР СЭЛЭНГЭ АЙМГААС АЛБАДАН ГАРГАНА

Хөдөлмөрийн баатар  Л.Чинбат 2023.06.15-нд  Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас  323 адууг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум руу ямар нэг зөвшөөрөлгүйгээр оруулахыг завдсан бөгөөд эсэргүүцсэн нутгийн иргэдийг дайрч алахыг завдсан хэрэг гарсан билээ. 


Малын халдварт өвчин гарсан бүс нутгаас өвчлөл гараагүй эрүүл бүс рүү дээрх адууг туувраар оруулахыг завдсан нь ийнхүү малчдын эсэргүүцэлтэй тулгарсан юм. 


Уг асуудал үүсэхтэй зэрэгцэн Л.Чинбатын адууг албадан гаргах захирамжийг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын засаг дарга Э.Саранбаатар 2023.06.16-ны өдөр гаргасан.

Уг захирамжийн дагуу өнөөдөр Л.Чинбатын 323 тооны адууг албадан гаргах юм байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны “Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шилжилт хөдөлгөөнийг хориглох, хяналт тавих ажлыг шуурхай зохион байгуулах тухай” 110-р захирамжийг үндэслэн Л.Чинбатын адууг Сэлэнгэ аймгаас албадан гаргах бөгөөд зардлыг нь Л.Чинбат хариуцах юм.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.