НЭГҮҮН МЭДЭЭ
ХОВД АЙМГИЙН ЦЭЦЭГ СУМ "МОНЭНКО" КОМПАНИЙН ХӨШӨӨТИЙН УУРХАЙН АЖИЛЧИД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЛАА

Тодруулбал: Ховд аймгийн Цэцэг суманд байрлах "Хөшөөт"-ийн нүүрсний уурхайн ажилчид өнөөдрийн /2022.04.04/ 16 цагаас эхлэн өлсгөлөн зарлаж байгаа талаар мэдээллээ. Хөшөөтийн нүүрсний уурхай буюу "МОНЭНКО" компанийн ажилчид цалин нэмэх хүсэлтийг хоёр ч удаа удирдлагууддаа хүргүүлжээ. Энэ удаад ажилчдын хүргүүлсэн саналыг хүлээж аваагүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авч өлсгөлөн зарлаж эхэлнэ хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд. Уурхайн ажилчид "МОНЭНКО" компанийн удирдлагуудад хүргүүлсэн хүсэлтэндээ "Сүүлийн хоёр жилийн хугацаанд ажилчдын цалинд өөрчлөлт оролгүй өдийг хүрлээ. Өрхийн хэрэглээний зардал өмнөх эоноос 14,6 хувиар өссөн зэрэг үзүүлэлтийг авч үзнэ үү" хэмээн тухайн мэдэгдэлдээ бичсэн байна.

"ХААН БАНК"-НД ЗЭЭЛТЭЙ БАЙСАН ЭМЭГТЭЙ АМИА ХОРЛОЛОО

Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 36 настай эмэгтэй өөрийгөө боомилж амь насаа хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Тухайн эмэгтэй нас барахаасаа өмнө гэрээслэл үлдээсэн гэх бөгөөд гэрээслэлдээ: “ Хаан банканд 20 сая төгрөгийн зээлийн өртэй, зээлийг хамтдаа төлдөг байсан төрсөн ах дүү хоёр нь нас барсан. Үлдсэн ганц дүү нь сэтгэцийн өөрчлөлттэй. Тийм учраас цаашид амьдрах хүсэл алга” гэсэн утгатай зүйлийг гар утсандаа бичлэгээр үлдээгээд амь насаа хохироосон байжээ.

ТОМИЛОГДООД УДААГҮЙ ХИЛИЙН ЦЭРГИЙН АХЛАГЧ АМИА ХОРЛОЖЭЭ

Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0101 дүгээр тусгай ангийн алба хаагч, ахлах цолтой залуу амиа хорлосон харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарчээ. Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Амиа алдсан алба хаагч тухайн ангид томилогдоод удаагүй бөгөөд Алтанбулагийн чөлөөт бүсэд үүрэг гүйцэтгэж байжээ.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ХОЁР ХҮҮХЭД МАШИНД МӨРГҮҮЛЭН АМИА АЛДЛАА

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 463 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас найман хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 245 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: Нийслэлд: Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтсэн. Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтсэн. Орон нутагт: Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн. Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүүхдийн амь хохирсон байна. Иймд эцэг, эхчүүд жолооч нар алхам тутамдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

И.БИЛЭГТИЙН ЗЭЭЛИЙГ ХАВДРЫН ЭМНЭЛЭГ ТӨЛӨХГҮЙ

Хавдар Судлалын Үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн “Ачлал трейд” компани ХСҮТ-ийн дэргэд 11 мянган метр квадрат талбай бүхий Хавдрын эмнэлгийг барихдаа Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаар ийнхүү байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "УИХ-ын гишүүн асан М.Билэгт "Энвермэд" ХХК-ийн эмнэлгийн байрыг зарах талаар ярьж байснаасаа буцаж түрээслэх асуудлыг ярьж эхэлсэн . Тендер явуулахдаа хагалгааны өрөөтэй байх шаардлагыг тавьсан боловч хагалгааны өрөө байгаагүй. Иймээс гэрээ зогссон. М.Билэгт гишүүн хагалгааны өрөөг өөрсдийн мөнгөөр хийгээд буцаагаад түрээслэх санал тавьсан. Тус санал боломжгүй тул ХСҮТ дотроо хагалгааны өрөөг хийсэн. Бид ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Гэтэл үүнээс болж өөрийгөө хохирсон гээд М.Билэгт Арбитрын шүүхэд биднийг өгсөн. Харин одоо Хөгжлийн банктай холбоотой асуудал яригдаад ирэхээр манай эмнэлгийг гуравдагч этгээдээр татсан. М.Билэгтийн компанийн Хөгжлийн банкны зээлийг Хавдрын эмнэлэг төлөхгүй" гэв.

ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН 500 САЯЫН ЯЛАЛТ

Ардчилсан Намын даргыг сонгох сонгуулийн санал хураалт дөрөвдүгээр сарын 3-нд орон даяар болж өндөрлөсөн. АН-ын даргын сонгуульд санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 74.9 хувь нь оролцсон. Нийт санал өгсөн АН-ын гишүүдийн 96.3 хувь нь нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын төлөө санал өгсөн хэмээн АН-ын Дотоод сонгуулийн хорооноос мэдээллээ. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын 500 сая төгрөгийг дэнчинд тавьж, багагүй хэмжээний хөрөнгө зарсан сонгууль боллоо.

ӨВӨРМОНГОЛД ШИНЭ ХАЛДВАР БҮРТГЭГДЛЭЭ

Өвөр Монголын Өөртөө Засах орны Бугат хотод хулганын тахал гарсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээллээ. Бугат хотод тахлын VI зэрэглэлийн сэрэмжлүүлэг зарлаж хулгана, үнэг болон бусад зэрлэг, мэрэгч амьтдаас хол байхыг иргэдэд анхааруулжээ. Мөн гадаа хээрийн орчинд ажилладаг иргэдийг урт өмд, ханцуйтай цамц өмсөхийг сануулсан байна. Сэрэмжлүүлгийн хүрээнд авах арга хэмжээнүүд энэ оныг дуустал үргэлжлэх аж.

1 ... 166 167 168 169 170 171 172 173 174 ... 253