НЭГҮҮН МЭДЭЭ
М.АНХЦЭЦЭГ ЗАГВАРЫН ЕРТӨНЦӨД ХӨЛ ТАВИЛАА

Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэгийг Хүндийн өргөлтийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга. Үндэсний шигшээ баг, “Зиндаа” группын тамирчин ОУХМ гэдгээр нь бид андахгүй.Тэгвэл тэрээр энэ удаа загварын ертөнцөд хөл тавьж, фото моделиор ажиллажээ. “Гоёл” брэндийн хавар цагийн шинэ коллекцийн нүүр царай болсон байна.

УБТЗ-ЫН ЛОЖИСТИКЫН ТАЛБАЙД КАЛМАР ШАТЖЭЭ

Өнөөдөр буюу 2022.04.07-ны өдөр УБТЗ-ын Замын-Үүд өртөөний ложистикийн талбайд калмар загварын тээврийн хэрэгсэл шатжээ. Калмар нь чингэлэг өргөх, тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл бөгөөд урд хөршөөс орж ирж байгаа импортын чингэлгийг буулгаж, ачих үүрэгтэй чухал техник хэрэгсэл юм. Энэхүү тээврийн хэрэгсэл шатаж ашиглагдахгүй болсоноор Эрээний импортын чингэлэг тээвэр зогсох аюул тулгараад байна. Өнгөрсөн сард вагон унасан гологдол гарч, асуудал намжаагүй байхад ийнхүү араас нь ложистикын гол тээврийн хэрэгсэл шатсан хэрэг гарсан нь УБТЗ-ын шинэ улирдлагуудад үйл ажиллагааны аюулгүй байдалдаа онцгой анхаарч ажиллахыг сануулж байгаа бололтой. Одоогоор болсон үйл явдлын талаар УБТЗ-аас ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.

Б.ПҮРЭВДОРЖ: МИНИЙ САНААЧИЛСАН НӨАТ-ЫГ 5 ХУВЬ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ЗҮТГЭЕ Н.УЧРАЛ ГИШҮҮНЭЭ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.07/ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ын буцаан олголтыг дөрвөн хувь болгож нэмэх Н.Учрал гишүүний саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тодруулбал:“Н.Учрал гишүүн НӨАТ-ын буцаан олголтыг дөрвөн хувь болгоё гэдэг санаачилга гаргасан. Ингэхдээ жишээгээ буруу авсны улмаас нийгэмд янз, янзаар яригдаж байна. Н.Учрал 40 хувийг нь буцаан олгоё гэж байгаа юм байна. Гэхдээ энэ талаар та хууль санаачилж болохгүй. Засгийн газар татвартай холбоотой хууль санаачлах эрхтэй. Харин би бол санаачилсан. Учир нь 2020 оны тавдугаар сарын 25-нд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан. Үүний өмнөх өдөр НӨАТ-ыг таван хувь болгох хууль өргөн барьчихсан юм. Өнөөдрийг хүртэл энэ хуулийг хэлэлцүүлэх гээд болохгүй байгаа. Тэгэхээр эдийн засаг хүндэрсэн, барааны үнэ өссөн энэ үед иргэддээ тодорхой эдийн засгийн боломж гаргаж өгөх хэрэгтэй байна. Бараа бүтээгдэхүүн борлуулах зардлууд дээр тавигддаг НӨАТ нэг талхан дээр гэхэд ойролцоогоор 110 төгрөг нэмэгдэж байна. Үүнийг шийдэх ёстой. Өнөөдрийн байдлаар 130 мянган ААН байна. Үүний 80 мянга нь НӨАТ төлөгч болчихсон. Таван хувь болгосноор татварын орлого багасна гээд байгаа. Үгүй. Нэг НӨАТ нэмэгдэхээр нөгөө НӨАТ төлөгчийг зайлшгүй бүртгэхээс аргагүй байдалд оруулдаг. Хоёрдугаарт, НӨАТ төлөгч зарим НӨАТ-аасаа зугтдаг. Харин нэг НӨАТ нэмэгдсэнээр нөгөө татвар төлөхөөс зугтаад байгаа этгээдийг илрүүлэх бүртгэлийн системийг голчилдог татварыг төсвийн орлого бүрдүүлэх хэмжээний өндөр байж болохгүй гэж үзэж байгаа. Миний санаачилсан хуулийн төсөлд НӨАТ-ыг таван хувь, буцаалт нь хоёр хувь болгоно гэдэг Н.Учрал гишүүний зориод байгаа 40 хувьтай тэнцэнэ гэсэн үг. Та нэгэнт хууль өргөн барих боломжгүй юм чинь энэ асуудалд МАН-ыг толгойлоод ажил хэрэг болгоход хамтдаа зүтгэе гэж уриалъя” хэмээв.

УБТЗ-ЫН ЧИНГЭЛЭГ ӨРГӨГЧ ШАТЛАА

УБТЗ-ын калмар буюу чингэлэг өргөгч шатсан хэрэг гар лаа. Тодруулбал: УБТЗ-д байрлах чингэлэг өргөгч шатаж улмаар галын дуудлагын дагуу ОБЕГ-ын алба хаагчид шуурхай очин галыг бүрэн унтраагаад байна.

НАСАНД ХҮРЭЭГҮЙ 84 ОХИНЫГ СҮРДҮҮЛЭН ХҮЧИРХИЙЛЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр цахим аюулгүй байдал, хулгайлах, мал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн нөхцөл байдал, онцлог хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр цахим орчинд бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Тухайлбал, иргэн А нь 2020 онд фэйсбүүкт хуурамч хаяг үүсгэн бага насны охидын хаяг руу найзын хүсэлт илгээх замаар бага насны 84 охинтой танилцаж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг илрүүлжээ. Тэрбээр тухайн охидыг айлган сүрдүүлж, ятгах болон гуйх байдлаар өөрсдөөр нь нүцгэн зураг, дүрс бүхий бичлэгийг нь хийлгүүлдэг байжээ. Улмаар дараа нь нүцгэн дүрс бичлэгээр нь айлган сүрдүүлж, заналхийлж бэлгийн харьцаанд ордог байсан нь тогтоогджээ.

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХУЛГАЙЛАХ, МАЛ ХУЛГАЙЛАХ, ДЭЭРЭМДЭХ ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ОНЦЛОГ ХЭРГҮҮДИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХУЛГАЙЛАХ, МАЛ ХУЛГАЙЛАХ, ДЭЭРЭМДЭХ ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ОНЦЛОГ ХЭРГҮҮДИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

СУРГУУЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН СЭТГЭЛ ЗҮЙЧ ҮСЭЭ ХУСАВ

Дархан-Уул аймгийн 12-р сургуулийн сэтгэл зүйч Н.Болорцэцэг: Сурагчийн ширээн дээрээс цүнхээ авахдаа цүнхний хажууд байсан сандлыг татаж унагаасан гэсэн шалтгаанаар багш нь сурагчаа зодсон гэдгийг тус сургуулийн сэтгэлзүйч М. Болорцэцэг ярьж байна. Сурагчдаа гар хүрсэн багш нь 12-р сургуулийн захирлын нөхөр бөгөөд тухайн сургуульд орос хэл заадаг байжээ. “Хохирогч хүүхдийн ээжийн хэлснээр: гэртээ уйлсаар орж ирсэн. Тэр оройноо халуурсан, дахиж хичээлдээ явахгүй” гэж хэлсэн. 2022 оны гуравдугаар сарын 9-25 хүртэл хичээлдээ ирээгүй. Үүнээс тав хоног нь өвчтэй, үлдсэн 20 хоног нь тасалсан гэх ирцийг бүртгэл бий. Би гуравдугаар сарын 26-ны өдөр ангийнх нь хүүхдээр гэрийг нь заалгаж хамт очсон. Тус хүүхдийн гэр бүл болон хүүхэдтэй ганцаарчлан уулзсан. Ярилцсаны үндсэн дээр хичээл дээ очихоор болсон. Одоогоор хүүхдийн сэтгэл зүй маш хүнд байгаа. Тус асуудлын дагуу сургуулийн захирал О.Чимэдцэрэнтэй уулзахад “Түмний хүүхдийн төлөө бүхнээ зориулж байхад надад чи заадаг хэн бэ? Чамаар шүүлгэхгүй” гэсэн. Сургуулийн захиргаа тус асуудлаар гуравдугаар сарын 31-нд хурал хийсэн. “Энэ асуудлыг гадагшаа дэлгэж болохгүй. Байгууллагын хувийн нууц. Хэвлэл мэдээллээр цацвал хариуцлага тооцно” гэж сүрдүүлсэн гэв.

ПУТИНИЙ ОХИДЫГ АНУ ЭДИЙН ЗАСГИЙН ХОРИГТОО НЭМЛЭЭ

АНУ-ын засаг захиргаа өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний охидыг эдийн засгийн хоригтоо багтаажээ. Путин нь Катерина Владимировна Тихонова, Мария Владимировна Воронцова гэдэг насанд хүрсэн хоёр охинтой юм. Тихонова нь Оросын батлан хамгаалах салбарын технологийн компанид гүйцэтгэх удирдлагын алба хашдаг гэнэ. Воронцова нь Кремлийн санхүүжилттэй генетикийн судалгааны хөтөлбөрт ажилладаг ажээ. Уг хөтөлбөрийг Путин өөрийн шууд хяналтад байлгаж, олон тэрбумын хөрөнгө оруулсан гэж АНУ-ын тал үзэж байна. Эцгийнхээ хөрөнгийг хянах, удирдах ажлыг эрхлэн гүйцэтгэдэг байж болзошгүй гэсэн үндэслэлээр Тихонова, Воронцова нарыг хоригт багтааснаа АНУ-ын албаныхан мэдээлжээ. “Путиний хөрөнгийн зарим хэсэг гэр бүлийнх нь гишүүдийн нэр дээр нуугдаж байгаа гэж үзээд бид тэднийг хоригтоо нэмж байна” гэж албаны эх сурвалж тайлбарласан байна. Энэ удаагийн хориг нь Украины Буча хотод Оросын цэргүүдийн үйлдсэн аллагатай холбоотой хариу арга хэмжээ юм. Уг аллагыг ОХУ-ын эрх баригчид үгүйсгэж, Киевийн эрх баригчдын зохион байгуулсан суртал нэвтрүүлэг гэж тайлбарлаж байгаа. Өчигдөр зарласан ээлжит хоригт: ОХУ-д шинээр хөрөнгө оруулахыг хориглох Оросын хамгийн том хувийн банк Альфа банк, хамгийн том санхүүгийн байгууллага Сбербанкд хатуу хориг тавих Төрийн өмчийн томоохон компаниудад хориг тавих ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийнхэнд хориг тавих арга хэмжээнүүд багтжээ. Үүнээс гадна ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын гэр бүлийнхнийг хоригийн жагсаалтдаа нэмж оруулсан байна.

1 ... 164 165 166 167 168 169 170 171 172 ... 254