ЭМЯ: ҮЕРИЙН УСАНД ИЛ ШАРХТАЙ ОРВОЛ ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛТЭЙ

Усархаг бороо орсны улмаас үер бууж эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй энгийн бие засах газар, бохирын цооногт байгаа өтгөн шингэн ялгадас, бохир ус, урсаж хөрс, орчныг бохирдуулж байна.

Энэхүү бохирлогдсон хөрс нь өвчин үүсгэгч бичил биетэн амьдарч үржих тохиромжтой орчин болдог бөгөөд цаашилбал хөрс, усыг  бохирдуулж, улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсгэдэг. Үерийн усанд агуулагдах эмгэгтөрөгч бичил биетүүд нь халдвар үүсгэх эрсдэлтэй хэмээн ЭМЯ-наас анхааруулав.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.