ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 60.2 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа.  

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Тэгвэл үлдсэн хоёр багц болох хоёрдугаар багц 72.27 хувь, дөрөвдүгээр багц 66.5 хувийн гүйцэтгэлтэй яваа бөгөөд замын ажилд 275 хүн, 103 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байна. 

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилттэй нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажил 60.2 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.