ДОРНОГОВЬ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧ ГУРВАН ИРГЭН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Цагдаагийн байгууллага Дорноговь аймаг, Даланжаргалан суманд “Машин мөргөлдсөн байна” гэсэн мэдээллийг өнөөдөр буюу 31-ний 13:40 цагт хүлээн авчээ. Шалгалтын ажиллагааг явуулахад “North benz” маркийн тээврийн хэрэгсэл "Pruis-20" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчиж явсан гурван иргэн нас барж, нэг иргэн гэмтсэн байна.


Иргэд хөдөө орон нутагт амралт, аялал зугаалгаар орон нутгийн замд зорчих хөдөлгөөн нэлээдгүй байгаа төдийгүй онхолдох, явган зорчигч мөргөх, хурд тохируулаагүй, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах зэргээс ноцтой зам тээврийн осол, хэрэг гарч хүний амь нас эрсдэх тохиолдол нэлээдгүй гарсаар байна. Иймд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний дүрмийг мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.