ЭРДЭНЭТ ХОТОД БАЙРЛАХ ОРГИЛ ХУДАЛДААНЫ ТӨВ НЬ ЦАГИЙН АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГААС БАРАА МАТЕРИАЛЫН ДУТАГДАЛ НЭРИЙДЛЭЭР 57 МЯНГАН ТӨГРӨГИЙН СУУТГАЛ АВЧ БАЙНА ГЭВ

Эрдэнэт хотод байрлах Оргил худалдааны төв нь  цагийн ажилчдынхаа цалингаас бараа материалын дутагдал нэрийдлээр 57 мянган төгрөгийн суутгал авч байна гэв.

Тодруулбал: Тус Оргил худалдааны төв нь цагийн ажил хийх хүсэлтэй иргэнтэй өдрийн 67 мянган төгрөгийн цалинтай ажиллуулахаар тохиролцдог ба өглөө 08:00-23:00 цаг хүртэл ажиллах шаардлагыг тавьдаг байна.Гэвч анх тохиролцсон цалингаас өдөр бүр 57 мянган төгрөгийг бараа материалын дутагдал гэх нэрийдлээр цагийн ажилтанаасаа 5 хоногийн хугацаанд суутган авч 50 мянган төгрөгийн цалин олгожээ.

Энэ талаар түүний ар гэрийхэн гомдолтой байгаагаа тухайн салбар хариуцсан захиралд мэдээлсэн боловч ажилтны буруутай үйлдлээс болж цалинг хассан энэ талаар мэдэхгүй, цалин олгосон задаргааг үзнэ гэх мэтчилэн үл тоомсорлосон байдлаар харьцсан талаар ар гэрийнхэнийхэн зүгээс мэдээлэл өгөхөөр болсон юм.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нэгүүн.мн сайт тун удахгүй сурвалжлан ажиллах болно.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.