"НОМИН ДААТГАЛ" ХХК МЭДЭГДЭЛ
"Номин Даатгал ХХК"-ийн нэр хүндэд халдсан, буруу ташаа мэдээлэл цацагдаж байгаад дараах мэдэгдлийг гаргажээ
"Номин Даатгал ХХК"-ийн нэр хүндэд халдсан, буруу ташаа мэдээлэл цацагдаж байгаад дараах мэдэгдлийг гаргажээ
Ц агдаагийн байгууллагад ХААН банкнаас манай ахлах ажилтан кассанаас 100.000 ам.доллар хулгайлсан байна гэх мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад ХУД-ийн 19 дүгээр хороо Зайсан аппартментэд амьдардаг 27 настай З нь 10 сарын 28-наас 12 сарын 06-ны хооронд 7 удаагийн хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг хувьдаа завшсан байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.
Ерөнхий хяналтын сонгсолоор нууцаас ил болсон гэрээнүүдийн талаарх холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл хийв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой нууцаас ил болсон 7 гэрээний талаарх мэдээллийг тус компанийн Бүрэн Эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат танилцууллаа. Тэрбээр танилцуулгын эхэнд, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2010 онд үүсгэн байгуулагдаж, 2011 оноос эхэлж нүүрсээ борлуулж эхэлсэн. 12 жилийн хугацаанд нийт 86 сая тонн нүүрс борлуулж, 4.9 тэрбум ам.доллар буюу 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон. Мөн нийт 3.1 их наяд төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлсний 54 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төвлөрүүлснийг онцолсон. Мөн Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 449 тоот тогтоолоор “Эрдэнэс тавантолгой” ХК-д холбогдох нууцын зэрэглэлтэй гэрээг ил болгосныг дурдахын зэрэгцээ 7 гэрээ тус бүрээр товч мэдээлэл хийв. Дээрх гэрээнд хэд хэдэн заалтууд оруулсан. Гүйцэтгэгч нь төслийн санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллага болон бусад талуудаас хөрөнгө босгох замаар санхүүжүүлэх бөгөөд хөрөнгө босгохтой холбогдсон санхүүгийн болон бусад зардлыг “Эрдэнэс тавантолгой” ХК нь нүүрс нийлүүлэх гэрээний дагуу, нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх замаар нөхөн төлнө. Хэрэв гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэх үед ханшийн зөрүү үүсвэл “Эрдэнэс тавантолгой” ХК нь нийлүүлэх нүүрсний хэмжээнд тохируулга хийх замаар хохиролгүй болгоно. Тус заалтын дагуу урьдчилгаа төлбөрийн дүнгээс үүссэн ханшийн зөрүүний алдагдал 1,248.9 мянган ам.долларыг “Эрдэнэс тавантолгой” ХК төлөхөөр болсон. Урьдчилгаа 110 сая ам.долларыг “Тавантолгой төмөр зам” ХХК-д шилжүүлсэн. “Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноос 60 хоногийн дотор “Тавантолгой төмөр зам” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-д нийлүүлэх нүүрсийг тэргүүн ээлжид тээвэрлэх гэрээг гүйцэтгэгчтэй байгуулна гэдгийг Ж.Ганбат дарга мэдээлэлдээ онцлов. Мөн тэрбээр “Загийн усны хоолой, усан хангамжийн төсөл” нь төмөр замтай холбоогүй гэдгийг тодотгоод уг усны төслийн гүйцэтгэгч нь Монголын компаниуд бөгөөд ажил нь 69.7 хувьтай байгаа гэв. Компани уг төслийг нууцдаа оруулсан учраас сонгон шалгаруулалтгүйгээр гүйцэтгэгчид нь шууд гэрээ байгуулж, энэ төслийг явуулсан асуудал байгааг тодотголоо. Түүнчлэн далд уурхайн төслийн санхүүжилтийн төсөвт өртөг нь 69.9 тэрбум төгрөгтэй, геологи хайгуулын судалгааны ажил юм. Үүнийг нууцад хамааруулан тендер зарлахгүйгээр гүйцэтгэгчийг сонгосныг Бүрэн Эрхт төлөөлөгч мэдээлэлдээ дурдаад энэ хүрээнд 2022 он 10 сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний үнийн дүнгийн 30 хувь буюу 20.9 тэрбум төгрөгийг гэрээ байгуулсанаас хойш ажлын 10 хоногт багтаан төлөхөөр тусгагдсан. Урьдчилгаа төлбөрийн баталгаагүйгээр 10 дугаар сарын 27-нд санхүүжилт гаргах гэж оролдсон “Эрдэнэс тавантойлгой” ХК-ийн холбогдох таван албан тушаалтныг Авлигатай тэмцэх газарт хүргүүлснийг онцлов. Дараа нь “Тавантолгой-Гашуунсухайт”, “Богдхан төмөр зам” чиглэлийн бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотой нууцаас ил болсон 2 гэрээ, тэдгээр гэрээнд тусгагдсан төмөр замын өртөг, бүтээн байгуулалтын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо. Энэ талаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Бүрэн Эрхт төлөөлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар танилцуулсан. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-ийг Австралийн “АЕСОМ” компаниар хийлгэж, 1 тэрбум 68 сая ам.доллартай тэнцэх өртөгтэй байхаар төлөвлөсөн. Тавантолгойгоос хилийн 208 дахь километр хүртэлх урттайгаар анхны ТЭЗҮ-ийг төлөвлөсөн байсныг 2020 онд тодотгоод, хил рүү 233 болтол дөхүүлсэн. Энэ тодотголын хүрээнд гаргасан ТЭЗҮ-ийг 213 сая ам.доллар болно гэж төлөвлөсөн. Ингээд дээрх хоёр ТЭЗҮ-ийн дүнг нэгтгэвэл 1 тэрбум 282 сая ам.долларын төсөвт өртөг болохыг дурдав. Мөн “Богдхан төмөр зам”-ын төсөл одоогоор зогссон бөгөөд батлагдсан ТЭЗҮ нь 1.4 тэрбум төгрөгийн өртөгтэй. ТЭЗҮ-ийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлын шийдвэрээр баталсан гэв. Үүнийг батлахдаа тунел, эстакадан гүүрийн хэсэгт 734.6 ам.сая доллар, дээд бүтцийн гүйцэтгэлд 328.2 сая ам.доллар, доод бүтэц буюу барилгын ажлын хүрээнд 342 сая ам.долларын өртөг бүхий бүтээн байгуулалтын ажлууд бий болно гэж байлаа. Түүнчлэн, энэ ажлын хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 100 тэрбум төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Энэ 100 тэрбум төгрөгийг “Тавантолгой төмөр зам” компанид шилжүүлж, ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор 30 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний мөнгөн зарцуулалт гарсан байв. “Эрдэнэс тавантолгой” ХК-д 100 тэрбум төгрөгийнхөө 57 тэрбум төгрөгийг нь буцаагаад шилжүүлсэн. 30 тэрбумын ажил гүйцэтгэсэн бөгөөд энэ хүрээндээ 12.6 тэрбум төгрөг нь хийж байгаа ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор хүлээгдэж байгаа гэдгийг тодотголоо. Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хустайн даваа” гэдэг автын осол өчигдөр /2022.12.21/ гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Хустайн даваа”-ны хойд бэлд авто замын зорчих хэсгийн хажууд эзэнгүй орхиж явсан ачааны автомашины хойд талаас “Ранжер” загварын ачааны автомашин мөргөж, жолооч 59 настай иргэн автомашиныхаа бүхээгт хавчуулагдан нас барсан байсан байжээ. Улмаар аврагчид 7 минут ажиллан цогцсыг гаргаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. Эх сурвалж: ОБЕГ
“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Монгол Улс 1995 оноос хойш нийтдээ 336 сая тонн нүүрс экспортолсон. Үүний 298.4 сая тонн буюу 80 хувь нь 2011 оноос өдрийг хүртэлх экспорт байгаа юм. 336 сая тонн нүүрс экспортлоод 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж үүний 43.5 их наяд төгрөг буюу 95 хувь нь 2011 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарна. - Тээвэртэй холбоотой далд эдийн засаг үүссэн. Өөрөөр хэлбэл, орлогоо нуун дарагдуулсан байж болзошгүй. - Хилийн хяналтын байгууллагад бүртгэлгүй эсвэл хоосон тээврийн хэрэгслийн тоо хэмжээ зөрсөн. -"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эзэмшлийн талбай дээрээс 340 мянган тонн нүүрс зөөсөн зөрчил бий. - "Оффтэйк" гэрээ болон бүтээн байгуулалтын хэт өндөр үнэлгээтэй холбоотой асуудал гэх мэт байна. Нүүрсний асуудалтай холбоотой Ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ.
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой мэдээлэл хийлээ. Тэрбээр “БНХАУ-аас ямар ч нэрс ирээгүй. 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр эрхзүйн нэг туслалцаа хүссэн. Хүсэлтийн хариу ирээгүй байна. 2019 оны есдүгээр сарын 6-ны өдөр гаргасан хүсэлт сая ирсэн. Нүүрстэй холбоотой хэрэгтэй, хилийн тодорхой цахим бүртгэлүүдэд өөрчлөлт орсон учраас боломжгүй гэх хариу байсан. Их хурлын тухай хуулийн 9.8-д Зайлшгүй саатуулах, цагдан хорих үзлэг нэгжлэг хийх шаардлага үүссэн үед УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх шаардлага үүсдэг. Гэхдээ холбогдох байгууллагын саналыг үндэслэдэг. Нүүрсний хэрэгтэй холбогдсон 87 хуулийн этгээдийн 6 нь байгууллага, 81 нь хувь хүн байна. Тэдний 5 нь улс төрд нөлөө бүхий хүн байна. Аравдугаар сарын 25-ны өдөр АТГ-аас уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Шийдвэр гараагүй байна. 463 хавтаст хэргийг хянахад нэлээн хугацаа шаардаж байна, цаг авч байна. Мөрдөгчөөс шалтгаалахгүй олон зүйл бий. 463 хавтаст хэрэг, 354 оролцогчийн гомдол хүсэлтийг хянах ажиллагаа явуулсан. Мөн 62 шүүх, эдийн засгийн шинжилгээ хийсэн. Хэрэгсэхгүй болсон 15 хэргийг сэргээн шалгаж байна" хэмээв.
Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий дөрвөн шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2022.12.21/ 09.30 цагт товлосон .Гэвч Гэвч Нийслэлийн прокурорын газраас тус шүүх хуралдаанд оролцох хяналтын прокурор П.Ганбулган, М.Очбадрах нар нь олны анхаарал татсан хэргийн ажлын хэсэгт ажиллаж байгаа тул шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн албан тоотыг шүүхэд ирүүлжээ. Ийнхүү ирэх сарын 10-ны өдрийг хүртэл хойшлуулж , шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
2006 онд Малайз улсад мафийнханы гарт амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу мэдээлэл хийхдээ : “Миний гэнэхэн охин тэр үеийн залуустай адилхан амьдрах гэж мэддэг, чаддаг юмаараа зүтгэж явсан. Би охиноо их санадаг. Санахгүй байхын арга байхгүй. Өнөөдөр би түүнийгээ дурсаж нэг минут хүндэтгэл үзүүлье. Та бүхэнд талархлаа. Ардчиллын сонгодог орон, азийн бар гэдэг Малайзын баруудтай би энэ хэргийн улмаас нүүр тулсан. Бодит байдал дээр бохир болгон асуудалтай тулсан. Миний охин өвчтэй хүүхдээ эмчлүүлэх гэж явсан. Ярьж чаддаг ч явж чаддаггүй хүүхэд байсан. Тэгээд хүүгээ өдөр бүр эмчилгээнд авч явж, би хүүгээ жирийн хүүхдүүд шиг гүйдэг болгоно гээд үүнийгээ зорьж явсан. Би багш хүн, надад охиндоо өгөх мөнгө байгаагүй. Орчуулгын ажлын хөлс мөнгө бүх зүйлээ хуулийн дагуу хийсэн байсан. Миний охин Орос, Хятадад сурч байсан, орос, англи, хятад хэлтэй сэргэлэн хүүхэд. Баригдахаасаа өмнөх өдөр цагдаад очиж өөрөө компьютер дээр шивж өгсөн байдаг. “Миний амь нас аюултай байдалд байна. Хэрвээ ямар нэг эрсдэл учирвал Багиндатай холбоотой” гээд өөрөө бичиж өгсөн байдаг. Шүүхийн шийдвэр гарснаас хойш ах дүү, шавь нар, танил тал, сэтгүүлч нар холбогдож баяр хүргэж байгаа нь ГАЙХШРАЛ төрүүлж байна. Хэдхэн мөнгөн тоонд бүү анхаарлаа хандуулаарай. Би мөнгө авлаа гээд баярлахгүй байна. Хүний амь түүнээс ч илүү үнэ цэнэтэй. Эцэг хүнд үр хүүхэд шиг нь үнэ цэнэтэй зүйл гэж үгүй” хэмээв.
Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ирүүлсэн хүсэлтийн дагуу Соёлын төв өргөө /СТӨ/-ний гурван өрөөг ашиглуулахаар болсныг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэдэгдлээ. Тодруулбал, хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд СТӨ-ний нэг өрөөнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол, нэг өрөөнд цагдаагийн алба хаагч нар байрлаж, аюулгүй байдлыг нь хангана. Түүнчлэн жагсагчдад дулаацах, амрах зориулалтаар нэг өрөөг гаргаж, мөн СТӨ-ний ариун цэврийн өрөөг ашиглуулахаар боллоо. Жагсаалд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангахаар нийслэлийн зүгээс шаардлагатай арга хэмжээг шат дараатай авч, ирүүлсэн хүсэлтүүдийг боломж бололцоондоо тулгуурлан шийдвэрлэсээр байна. Тухайлбал, дулаалга, халаалттай хоёр гэр, галын хор, кабелийн утас, ширээ, сандал, зурагт зэрэг шаардлагатай зүйлсийг жагсагчдад олгож, ДДЭШ сувгийн антеннийг холбуулсан.