НЭГҮҮН МЭДЭЭ
МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН НАЙРАМДАЛ СУРГУУЛИЙГ БАЙГУУЛНА

Тодруулбал: БШУ-ны Дэд сайд Г.Ганбаяр, Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд М.П. Сингх болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Тухайлбал: Монгол улс, Бүгд Найрамдах Энэтхэг улстай боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд БЗД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэрт баригдах Атал Бахари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн боловсрол, Аутсорсингийн төвийн байгуулах ажлыг эрчимжүүлэх асуудлаар талууд санал солилцсон бөгөөд. Энэхүү төв ашиглалтанд орсноор олон улсын түвшинд үнэлэгдэхүйц мэргэжлийн өндөр ур чадвартай мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бэлтгэгдэж, гадаад аутсорсингийг хөгжүүлэх олон талын ач холбогдолтой болох юм. Төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор БШУЯ, ШУТИС-ийн МХТС-ийн холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулахаар төслийн үйл ажиллагаа, хэрэгжилт илүү үр дүнтэй болно гэж найдаж байгаагаа дэд сайд хэллээ. Уулзалтын төгсгөлд Энэтхэгийн ЗГ-ын буцалтгүй тусламжаар баригдах Монгол-Энэтхэгийн Найрамдал ЕБС байгуулах ажлыг эрчимжүүлэхэд чармайлт гарган ажиллахыг БНЭУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд М.П. Сингхээс хүслээ.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛДЭГЧ НАРЫГ ИЛ БОЛГОСОН 48 ХОНОГИЙН ХУГАЦААНД ЯМАР ҮЙЛ ЯВДАЛ БОЛОВ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц , эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны гуравдугаар сарын 9- ний өдрийн байдлаар шинэчлэн мэдээлж байна . Монгол Улсын Хөгжлийн банкнаас олон нийтэд зээлийн мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 20- ны өдрөөс хойш буюу өнөөдрийг хүртэлх 48 хоногийн хугацаанд нийт 78,824,445,439 / далан найман тэрбум найман зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун гучин ес / төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байгаа талаар мэдээллээ . Зээлийн эргэн төлөлтийг ангиллаар авч үзвэл . хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 15,455,163,264 төгрөг байгаа бол , анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 47,230,269,226 төгрөг , чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16,139,012,949 төгрөг тус тус төлөгдөөд байгаа талаар мэдээлсэн юм .

ОН ГАРСНААС ХОЙШ ШАТАХУУНЫ ҮНЭ 340 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ эрчимтэй өсөж байгаа тай холбоотойгоор шатахууны ийнхүү үнэ нэмэгдэж байгаа талаар УУХҮЯ - наас тайлбар өгч байна . Шатахуун импортлогчид АИ -92 автобензиний жижиглэнгийн үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмж, 2390 болоод байгаа бөгөөд . АИ -95 болон АИ -85 бусад бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй байна. АИ-92 шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр өнгөрөгч оны арваннэгдүгээр сард гарсан. Түүнээс хойш литр тутамдаа 340 төгрөгөөр нэмэгдээд байгаа юм .

ТӨВ АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ЭЛЕКТРОН ТАМХИ ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОЛОО

Сүүлийн жилүүдэд электрон, шингэн, усан, зажилдаг, уусдаг гэсэн төрөл бүрийн тамхи үйлдвэрлэж, залуучууд, өсвөр насныхан эдгээр тамхийг сургууль, олон нийтийн газарт ихээр хэрэглэх болсон. Тиймээс УИХ-ын хаврын ээлжит чуулганаар электрон тамхины хэрэглээний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шаардлагатай зохицуулалтыг батлах асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцээд буй. Харин зарим аймаг электрон тамхины эсрэг шийдвэр гаргаж эхэлсэн байна. Тодруулбал Төв аймгийн Зуунмод сумын хүүхдийн төлөө салбар зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, электрон тамхины худалдааг хориглох шийдвэр гаргажээ. Статистик мэдээллээс дурдвал манай улсад 2019-2020 онд нийт 2,047 ширхэг электрон тамхи БНХАУ-аас импортлогдож байсан бол 2021 онд нэг сая ширхэг, Камбож улсаас 1.6 сая ширхэг 11 тэрбум гаруй төгрөгийн электрон тамхи импортлогдон орж иржээ. Электрон тамхины шингэнд агуулагддаг : Никотин – өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчилгээтэй. Propylene glycol – юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис. Карсиноген – ацетилальдигид болон формальдегид агуулсан хавдар үүсгэгч химийн нэгдэл Бензол – бензол нь хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Акролеин (Acrolein) – гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай. Диацетил (Diacetyl) – bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл Diethylene glycol – уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис. Хүнд металлууд бүхий никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт Кадми (Cd) – амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд агуулагддаг хорт металл Ultrafine - амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцрууд зэргийг тус тус агуулдаг байна.

УКРАЙНЫ АМАРЖИХ ГАЗРЫГ БӨМБӨГДЖЭЭ

Донецкийн иргэний цэргийн удирдах газрын тэргүүн Павел Кириленко Украины Мариуполь хотын хоёрдугаар амаржих газарт агаарын цохилт өгсний улмаас 17 хүн шархадсан ба амь үрэгдсэн хүн байхгүй хэмээн мэдэгдэв. Шархадсан иргэдийн дунд амаржсан эхчүүд болон эмнэлгийн ажилтнууд байжээ. Оросын талаас зарласан "Чим ээгүй" дэглэмийн үеэр агаарын цохилт өгсөн байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон твиттерт хуудаснаа "Аймшигтай гэмт хэрэг үйлдсэн Путинд хариуцлага тооцуулах болно" хэмээн бичжээ. Мөн тэрээр Украиныг агаарын цохилтоос хамгаалах нэмэлт ямар дэмжлэг байгаа талаар судалж байна гэв.

НИЙСЛЭЛЧҮҮДИЙГ ЧИМЭЭГҮЙ ЗАНАЛ ХИЙЛЭГЧ “ЛИФТНИЙ” АСУУДАЛ ХЭЗЭЭ ЗОГСОХ ВЭ!!!

Өнөөдөр дахин нэг лифт унасан харамсалтай мэдээ байна. Тодруулбал Баянгол дүүргийн 3-р хороо УИХ- ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн "Хурд" группийн барьж ашиглалтад оруулсан "Нарны хороолол"- ын 35А байрны лифт өнөө өглөө 08 цагийн орчимд унасан гэх мэдээлэл байгаа бөгөөд одоогоор лифтэнд хэчнээн хүн зорчиж байсан нь тодорхой болоогүй байна гэв. Ямартай ч нийслэлчүүдэд чимээгүй занал хийлж, айдас дагуулаад байгаа лифтний асуудалд хэзээ шийдэгдэж орон гэртээ аюулгүй орж гарах цаг нь ирэх бол. Шил шилээ даран гарч байгаа хугацаа нь дууссан лифний асуудал, ажилдаа хайнга ханддаг СӨХ- ын ажилчид анхаарлаа хандуулах цаг нь болжээ.

ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРОХ ДУГУЙН ЗАМУУД

Тодруулбал: 2022 онд Нийслэлийн Замын хөгжлийн газраас хоёр багц дугуйн замын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр бэлтгэл ажиллаж хангаж байгаа бөгөөд хаана хаана хэдэн км дугуйн зам хийж гүйцэтгэх талаар дэлгэрэнгүй танилцуулж байна. Тухайлбал: Яармагийн гүүрнээс Налайхын авто зам хүртэлх 17.3 км, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын чиглэлийн уулзвар хүртэл дугуйн зам 16.6 км дугуйн замын ажил багтаж байгаа бөгөөд 80% гүйцэтгэлтэй явагдаж байна. Тус замын гүйцэтгэгчээр “Дабелью Экс Пи” ХХК шалгарсан бөгөөд одоогийн байдлаар Яармагийн гүүрнээс Налайхын авто зам хүртэл замын нэг талаар 2.4 м өргөнтэй 17.3 км, Ургах наран хорооллын урд уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх 11,6 км унадаг дугуйн замыг авто замын зорчих хэсгийн хоёр талаар 1.2 м өргөн дугуйн зам, нэг метр өргөн явган хүний зам, Оргил худалдааны төвөөс Налайх-Чойрын уулзвар хүртэл нэг талдаа 1.693 км-т гурван метр өргөн унадаг дугуйн болон явган хүний замын хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байна. Энэхүү багц ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа юм байна. Дараагийн багц зам нь: МУБИС-аас Офицеруудын ордон хүртэл 3,500 м, Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлд 1,150 м, Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэл 1,500 м асфальт бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Эдгээр байршлуудад хэвтээ тэмдэглэгээний ажлыг хэсэгчлэн хийжээ. Унадаг дугуйн зам багц-2 ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд. “Драгон бридж” ХХК, “МАЗ” ХХК-ийн түншлэлийн гүйцэтгэж буй дугуйн замын барилга угсралтын ажлын хүрээнд хийгдэж байгаа юм. Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км, дугуйн замын өргөн 2.4 м Монгол Улсын багшийн их сургуулийн урд уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх 1.5 км дугуйн замын өргөн 2х1.5м Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.7 км дугуйн замын өргөн 2.5 м Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуух дугуйн зам 2.36 км дугуйн замын өргөн 2.5 м Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.3 км дугуйн замын өргөн 2х1.5 м Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.2 км дугуйн замын өргөн 2х1.5 метр байхаар тус тус төлөвлөжээ.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД ТӨВТЭЙ “ХОЛТ ИНТЕРНЭШНЛ’ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Холт интернэшнл’ байгууллага нь Өмнөговь аймагт Хүүхдийн хоол тэжээлийн хөтөлбөр, Гэр бүлийг бэхжүүлэх хөтөлбөр, Боловсролыг дэмжих хөтөлбөрүүдийг 2019 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд 23-р цэцэрлэг, 5 дугаар сургуулийн тусгай хэрэгцээт ангийн хүүхдүүд болон хоол тэжээлийн дутагдлын эрсдэлтэй нийт 90 хүүхдийг нэмэлт шим тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, амьжиргааны төвшин доогуур 36 өрхийн 60 хүүхдэд сар бүр 15 ам.доллартай тэнцэх төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг тус тус олгосон бөгөөд 2022 онд үргэлжлэн хэрэгжих юм. Хөтөлбөр нь 2019 оны 10 сараас хойш 50,000 орчим долларыг хөтөлбөрт зарцуулж орон нутгийн хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллыг дэмжиж ажилласан байна. “Холт интернэшнл’ байгууллагад нийт эцэх эхчүүд, гэр бүлийн өмнөөс талархал илэрхийлье.

АРИЛЖААНЫ БАНКНУУД “ХӨГЖЛИЙН БАНК”НААС ЗЭЭЛ АВЧ МӨНГӨ УГААСАН УУ?

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар 2017 оноос 2021 он хүртэл тасралтгүй дөрвөн жилийн турш Сангийн сайдаар ажиллаж байх хугацаандаа Хөгжлийн банкны шинэ хууль хэрэгжиж, Монгол банкны Ерөнхийлөгчөөр өөрийн нутгийн хүн болох , Н.Баяртсайханыг томилж, тэрбээр гурван жил ажилласан юм. Тодруулбал: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан на рын үед Хөгжлийн банкнаас ХААН банк 35 сая 817 мянган ам.доллар буюу 100 гаруй тэрбумын зээл авсан байдаг. Дээрх банкнуудад олгосон зээлүүд нь он оноосоо хамаараад 4,5-13-5 хувийн хүүтэй байсан байна. Үүнийг арилжааны банкнууд цааш нь дамжуулан зээлэхдээ жилийн 12-18 хувийн хүүтэй зээл болгон олгосон байгаа юм. Товчхондоо, энэ бол цэвэр хүүн дээр мөнгө угааж байгаа хэрэг юм. Хөгжлийн банкнаас авсан 100 тэрбум төгрөгийг хамгийн бага буюу 12 хувийн хүүгээр бодоход 12 тэрбум, 18 хувиар бодвол 18 тэрбум Үүнээс 7-8 тэрбумыг Хөгжлийн банкныхаа хүүнд өгөөд цэвэр 10 тэрбумын цэвэр ашигтай ажиллана гэсэн үг Үүнээс үзвэл зээл авсан компаниуд биш үе үеийн эрх баригчдыг хамарсан томоохон бүлэглэл байгаа гэж хэлж болохоор байгаа бөгөөд. Сангийн сайд асан, Төсвийн байнгын хорооны дарга, Ч.Хүрэлбаатар юм. Ч.Хүрэлбаатарыг сангийн сайд байхад Хөгжлийн банкны мөнгийг захиран зарцуулах эрх хяналт шалгалт хийх бүх эрх нь сангийн яаманд очсон байдаг. Өөрөөр хэлбэл бүх эрх мэдлийг энэ хүнд байсан гэсэн үг. Тухайлбал: Тухайн үед Хөгжлийн банкны асуудлыг шийдвэрлэх хангалттай урт хугацаа байсан ч нөхцөл байдал илүү дордуулсан нь одоогийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна. Хөгжлийн банкнаас гарсан чанаргүй зээлүүдийн дунд арилжааны зарим банканд зээл олгосон тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийгүй сошиалт орчинд газар авч байна. Тодруулбал, улс орныг хөгжүүлэх, стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлэх ёстой Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банк, ХААН банк, Голомт тэргүүтэй арилжааны нэр бүхий зарим банканд бага хувийн хүүтэй зээл олгосон. банкнууд иргэдэд өндөр хүүтэй зээл олгож иргэдийн халаасыг тэмтэрсэн байж болзошгүй ноцтой мэдээлэл байна. Харамсалтай нь дөрвөн жил ажилласан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, гурван жил ажилласан Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар ажлаа хангалттай хийсэн бол 2016 оноос хойш хамаагүй тараасан их хэмжээний найдваргүй зээл бий болохгүй байх байсан уу?

1 ... 181 182 183 184 185 186 187 188 189 ... 257