ЦУУТАЙ ХОСУУД ДУУЛИАНТАЙГААР САЛАЛТАА ЗАРЛАНА ГЭВ ҮҮ

Нэгэн цагт арлын Японд мэхний их дэлгүүр нэрээрээ алдаршиж, монгол сумочдыг өнөөгийн өндөрлөгт хүрэх жим татаж явсан Кёкүшюзан Д.Батбаяр албан ёсны хоёр дахь гэргий МУГЖ дуучин Т.Баясгалангаасаа өрх тусгаарлаж буй гэнэ шүү. Тодруулбал, Кёкүшюзан Д.Батбаяр гэр бүлээсээ гадуур харилцааг нэг бус бүсгүйтэй үүсгэн, хоёр ч бүсгүйг хүүхэдтэй болгосон сурагтай.

Тавин нас гарч яваа нөхрийнхөө удаа дараагийн хормойн явдал суудлыг дийлэхгүй болсон дуучин бүсгүй салах өргөдлөө өгөөд байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээллээр, Кёкүшюзан Д.Батбаяр эхнэрээ аргадаж багагүй хөл алдан гүйж байгаа ч, дуучин Т.Баясгалан гаргасан шийдвэр, гомдсон гомдолдоо хэвээрээ байгаа гэнэ.

Кёкүшюзан Д.Батбаярын хувьд одоогоос 16 жилийн өмнө буюу 2007 онд дуучин Т.Баясгалантай дэр нэгтгэж байсан. Түүнээс өмнө өөрийн үе тэнгийн бүсгүй болох П.Буянбилэг гэх эмэгтэйтэй ханилж хоёр хүүхэдтэй болж байсан ч мөн гэр бүлээс гадуурх харилцааны улмаас анхны “амьдралаа нурааж” байв. Тухайн үед мөн л П.Буянбилэг бүсгүйгээс салахгүй хэмээн чаргууцалддаг байсныг тэр үеийн шар хэвлэлүүдийн хуудаст түүх болон үлджээ. Салалтынхаа дараагаар төд удалгүй дуучин Т.Баясгалантай дэр нэгтгэн, цуутай хосуудын нэг болов.
Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нар дундаасаа хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхдээ төрөхөөс эхлээд, тэдэндээ зориулж, эмнэлэг, цэцэрлэг, сургууль барьж байсан гэхэд хилсдэхгүй.

Ямартаа ч, монголын олны танил эрхмүүдийн дуулиант салалтуудын кэйс нэгээр нэмэгдэх нь тодорхой боллоо. Магадгүй “Монгол эрчүүд жаахан баяжихаараа эхнэрээ сольдог” гэх олны үг ортой байх.

Хамт явж харагдахаа байсан нь үүний баталгаа биз ээ.

эх сурвалж:tac.mn

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.