Т.БАДАМЖУНАЙГ АЛБАДАН АВЧИРЧ БАРИВЧИЛЛАА

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг Монголд авчирлаа. Интерполоор эрэн сурвалжилж, гадаад улсаас буцаан авчрах хүмүүсийн жагсаалтад түүний нэр багтсан юм. 

Филиппин улсын цагдаагийн газар түүнийг 10 цаг гаруй албадан саатуулсны эцэст тэрээр эх орондоо буцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.Ийнхүү Монгол улсаас 5 жилийн өмнө нууцаар зугтсан түүнийг эх оронд нь албадан авчирч баривчиллаа.Эхний ээлжинд сэжигтнээр тооцон баривчилгаа явуулж байгаа бөгөөд цаашид цагдан хорих, таслан сэргийлэх үйл ажиллагаа явуулна гэдгээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ.

Филиппин явсан багийн бүрэлдэхүүнд Хууль зүйн сайд Х.Нямбаатар, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд нар багтжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.