“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” 141 САЯ ТӨГРӨГӨӨР ГУРИЛ ХӨӨЛГӨГЧ АВАХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэд хэдэн бараа материал худалдан авах тендер зарлаад буй аж. Түүнд 141 сая төгрөгөөр гурил, нарийн боов эсгэх хөөлгөгч авахаар тендер зарлажээ.

Тендерийн хүлээн авах хугацаа удахгүй дуусах бөгөөд хялбаршуулсан зарчмаар санал хүлээж авч байгаа хэмээв.Ташрамд дурдахад, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 45 жилийн ойд зориулж 4.5 сая төгрөгийн шагналын сантай караокены тэмцээн зохион байгуулах гэж байгаа гэнэ дээ. Тус уралдаанд үйлдвэрийн цех нэгжийн уурхайчид оролцоно.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.