77 АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, ГЭР ХОРООЛОЛД ЗУРГААН ЭГНЭЭ ЗАМ БАРЬЖ ЭХЭЛЛЭЭ

Сонгинохайрхан дүүргийн 6, 23, 30 ,31, 37, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх 3,6 км урттай энэ замыг барихын тулд 77 айлын 289 нэгж талбарыг чөлөөлөхөөр төлөвлөөд байна.

Өнөөдрийн байдлаар 255 нэгж талбар буюу 71 айл газраа чөлөөлснөөр Толгойт бүсийг Гэмтлийн эмнэлгийн авто замтай холбох автозамын ажил эхэлжээ.Манай улсад анх удаа гэр хороолол дундах зургаан эгнээтэй авто замыг 2024 оны 6 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ажээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.