ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.МАНДУУЛ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ

Тэрээр “Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хувийн шалтгаанаар энэ оны нэгдүгээр сарын 13, мөн энэ сарын 4-нд өгсөн. Намайг анх Ковидын хуулиар түр томилсон. Банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах учиртай. Одоогоор улс төрд орох бодол байхгүй” хэмээн жиргэжээ. 

Хамгийн сүүлд “Century” төслийн хүрээнд Чингис, Гэрэгэ бондуудын эргэн төлөлтийн хугацааг сунгах, хүүг бууруулах чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагч банкуудтай хийх хэлэлцээрийг удирдан ажиллажээ.

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн шүүх хурал өчигдөр Улаанбаатар чуулгад эхэлсэн. Шүүх хурал эхэлсний дараа Н.Мандуул чөлөөлөгдөх өргөдлөө өглөө.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.