АХМАДУУД АМРАЛТ, СУВИЛЛЫН ЭРХИЙН БИЧГЭЭ ХОРООНООСОО АВДАГ БОЛЛОО

Ахмад настны тухай хуулиар ахмадууд жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр рашаан, сувилалд амрах эрхтэй.
Манай улсын хэмжээнд 31 сувилал, 27 амралтад настангууд хөнгөлөлттэй үнээр амрах эрхтэй бөгөөд иргэний үнэмлэх, өргөдөл, мөнгө тушаасан баримт бүрдүүлэн харьяа халамжийн хэлтсээс очиж эрхийн бичгээ авдаг байсан.
Тэгвэл энэ сараас эхлэн ахмад настны амралт, сувиллын "Эрхийн бичиг"-ийг харьяа хороон дээрээсээ авах боломжтой болжээ.

Иргэд дараах материалыг бүрдүүлнэ:

-Иргэний үнэмлэхийн хуулбар /Эх хувиас хуулбарласан байх/
-Мөнгө тушаасан баримт /Иргэн өөрт үлдэх хувийг хуулбарлаж ирсэн байх/
-Өргөдөл /Засаг даргаар цохуулсан байх/
-Амрах хүсэлтэй амралтын газартайгаа холбогдож, амрах хоногоо баталгаажуулсан байх.
Эрхийн бичгийг урьдчилан олгохгүй бөгөөд сар сард бичиж өгөх юм байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.