НЭГҮҮН МЭДЭЭ
ЗАЛРУУЛГА

“МИШЭЭЛ БОЛОВСРОЛЫН ТӨВ” БНСУ руу иргэдийг явуулна хэмээн залилсан байж болзошгүй мэдээлэл манай редакцад удаа дараа ирсний дагуу мэдээ сурвалжилга нийтэд хүрсэн болно.Тухайн иргэд хийсэн гэрээ холбогдох баримтуудыг үзүүлэн өөрсдийн биеэр мэдээлэл өгсөн. Уг асуудал нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан тул нийтэд буруутай мэтээр мэдээлэл хүргэж ажил хэргийн нэр хүндэд нь халдсандаа хүлцэл өчье. Хүндэтгэсэн : Нэгүүн сайтын редакц

Ү.АМАРБАТЫГ ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВЫН ОРЛОГЧООР ТОМИЛЖЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва өөрийн орлогчоор Ү.Амарбатыг томилжээ. Ү.Амарбат нь өмгөөлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн үед УИХ-ын Тамгын газрын дэд даргаар томилогдон ажиллаж байсан. Мөн Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас чөлөөлөгдөх үед Ү.Амарбат нь өөрийн хүсэлтээр УИХ-ын Тамгын газрын дэд даргын ажлыг өгч, Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм.

Ж.ЭРДЭНЭБАЯРЫГ НЗД-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГААР ТОМИЛЖЭЭ

Ж.ЭРДЭНЭБАЯРЫГ НЗД-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГААР ТОМИЛЛОО. Тэрээр өмнө нь Соёлын сайд асан Ч.Номингийн зөвлөхөөр ажиллаж байсан. Түүний хувьд: - 2002-2013 Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “23-р сургууль” - 2014-2015 Австрали улсын “SYDNEY TAFE NSW” коллеж - 2015-2018 “Western Sydney University” - 2020-2021 “Их Засаг их сургууль”-ийн Хууль зүйн сургууль-д тус тус боловсрол эзэмшсэн бөгөөд Англи, Хятад хэлний ахисан түвшний Япон хэлний анхан шатны мэдлэгтэй. Түүний ажлын туршлага: - 2012-2014 “ОУХНТ” бүлгийн удирдагч - 2014-2019 “MCdonald's Australia” компанийн бүсийн менежер - 2019-2020 “Tirezone” XXK-д Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд - 2021 оноос “Ори медиа” ХХК-д дэд захирлаар ажиллаж байв.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БАТНАЙРАМДАЛ ОЮУ ТОЛГОЙН АСУУДЛААР ЕРӨНХИЙ САЙДАД АСУУЛГА ТАВЬЖЭЭ

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюу толгойн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хандаж, асуулга тавьсан байна. Оюутолгой компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, зээлийн талаарх мэдээллүүд, санхүүгийн тайлан, менежментийн тайлан зэрэг 6 асуудлаар асуулга тавьжээ.

СБД-ИЙН АН-ЫН ДОТООД СОНГУУЛИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦОЖ, Х.БОЛОРМААГ ДАРГААР УЛИРААН ТОМИЛСОН ШИЙДВЭРИЙГ ЦУЦЛАВ

Ардчилсан нам өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард дотоод сонгуулиа зохион байгуулж, аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга нараа сонгосон.Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн Х.Болормааг улираан сонгосон юм. Өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр тус намын Хяналтын Ерөнхий хороо хуралдаж, Сүхбаатар дүүргийн намын дотоод сонгуулийг холбогдох дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэн, хүчингүйд тооцсон байна. Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, дотоод сонгуулийг дахин зохион байгуулахыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт, Хяналтын Ерөнхий хорооны дарга Ш.Түвдэндорж нарт даалгажээ.

ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт хугацааны хөгжлийн чиглэлийг тодорхойлж байна. Тус төлөвлөгөө нь аюулгүй, хамгаалалттай, эдийн засгийн үр ашигтай, тогтвортой бөгөөд байгаль орчинд ээлтэй иргэний нисэхийн тогтолцоог хөгжүүлэх зорилготой юм. Ирэх 25 жилийн хугацаанд агаарын тээврийн эрэлт, технологийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлүүд салбарын хөгжилд томоохон нөлөө үзүүлэхээр байгааг ICAO онцолжээ. ICAO-ийн тооцооллоор 2024 онд дэлхийн хэмжээнд 4.6 тэрбум зорчигч агаараар зорчсон бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 12.4 тэрбумд хүрч, агаарын тээврийн эрэлт 2.7 дахин өсөх төлөвтэй байна. Мөн агаарын ачаа тээврийн хэмжээ 265 тэрбум FTK-ээс 638 тэрбум FTK болж нэмэгдэхээр байна. Энэхүү өсөлттэй холбоотойгоор нислэгийн аюулгүй байдал, хамгаалалт, агаарын навигацийн хүчин чадал, дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, хиймэл дагуулд суурилсан технологийн хэрэглээ, хүний нөөцийн хөгжил, дэд бүтцийн хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд салбарын тэргүүлэх чиглэл болж байна. ICAO-ийн 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө дараах зургаан үндсэн зорилтыг дэвшүүлжээ. Үүнд: • Нислэг бүрийг аюулгүй, хамгаалалттай байлгах; • Иргэний нисэхийн салбарын байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах; • Агаарын тээврийн үйлчилгээг хүртээмжтэй, найдвартай, тасралтгүй хөгжүүлэх; • “Нэг ч улсыг орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэх; • Иргэний нисэхийн эрх зүйн орчныг шинэ сорилт, технологийн хөгжилтэй уялдуулан боловсронгуй болгох; • Агаарын тээврийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх. Мөн ICAO нь 2050 он гэхэд олон улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанаас үүсэх нүүрстөрөгчийн цэвэр ялгарлыг “тэг” түвшинд хүргэх урт хугацааны зорилтоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд тогтвортой нисэхийн түлш (SAF), шинэ үеийн агаарын хөлөг, дэвшилтэт нислэгийн хөдөлгөөний удирдлагын систем болон инновацын шийдлүүдийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. ICAO-ийн “Safe Skies, Sustainable Future” буюу “Аюулгүй тэнгэр, тогтвортой ирээдүй” уриан дор хэрэгжиж буй энэхүү стратеги нь ирэх жилүүдэд дэлхийн иргэний нисэхийн салбарын хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох ач холбогдолтой юм. Эх сурвалж: ОЙРХ ДОРНОДЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН НӨЛӨӨГӨӨР 2026 ОНЫ 4 ДҮГЭЭР САРД АГААРЫН ТЭЭВРИЙН ЭРЭЛТ БУУРЛАА Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ноос агаарын тээврийн зорчигч урсгалын тайланг танилцууллаа. Тайланд дурдсанаар Ойрх Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн, бүс нутгийн агаарын тээврийн үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөөллийн улмаас дэлхийн хэмжээнд зорчигч тээврийн эрэлт өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар буурсан байна. IATA-ийн мэдээлснээр тус бүс нутгийн агаарын тээвэрлэгчдийн зорчигч урсгал 46.6 хувиар огцом буурсан нь дэлхийн нийт үзүүлэлтэд шууд нөлөөлжээ. Харин Ойрх Дорнодын зах зээлийг тооцохгүйгээр авч үзвэл дэлхийн зорчигч тээврийн эрэлт 1.2 хувийн өсөлттэй гарсан байна. IATA-ийн Ерөнхий захирал Уилли Уолшийн хэлснээр бүс нутгийн мөргөлдөөнөөс үүдэн нисэхийн түлшний үнэ дөрөвдүгээр сард хоёр дахин өссөн нь агаарын тээврийн зардлыг нэмэгдүүлж, тийзийн үнэд дарамт үзүүлж эхэлсэн байна Сүүлийн саруудад Ойрх Дорнодын агаарын зайд үүссэн нөхцөл байдлын улмаас олон улсын нислэгүүд чиглэлээ өөрчлөх, зарим агаарын зайг түр хугацаанд хаах, нислэгүүдийг цуцлах зэрэг хүндрэлүүд гарч байгаа бөгөөд энэ нь дэлхийн агаарын тээврийн сүлжээ, түлшний нийлүүлэлт болон зорчигч урсгалд нөлөөлсөөр байна. Эх сурвалж: ACI APAC ">Олон улсын нисэх буудлуудын зөвлөл/ACI/-ийн Ази, номхон далай, Ойрхи дорнодын бүсийн төв болон Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага/CANSO/ хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Талууд нисэх буудал болон агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн агаарын тээврийн системийн хүчин чадал, аюулгүй ажиллагаа, үр ашиг болон тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Санамж бичгийн хүрээнд нисэхийн салбарын тулгамдсан асуудлуудаар мэдээлэл, туршлага солилцох, хамтарсан судалгаа, арга хэмжээ зохион байгуулах, шинэ технологи болон инновацын шийдлүүдийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь нисэх буудал болон агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бүс нутгийн агаарын тээврийн тогтвортой өсөлтийг хангахад чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж талууд онцолжээ. Эх сурвалж:

“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК БОЛОН HUNGAROCONTROL БАЙГУУЛЛАГА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Португал Улсын Лиссабон хотноо зохион байгуулагдаж буй агаарын навигацийн олон улсын “Airspace World 2026” арга хэмжээний үеэр "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК болон Унгар Улсын агаарын навигацийн үйлчилгээний байгууллага болох HungaroControl хооронд хамтын ажиллагааны тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Энхзориг гарын үсэг зурсан бөгөөд талууд агаарын навигацийн үйлчилгээний аюулгүй байдал, үр ашиг, технологийн шинэчлэлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов. Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд алсын зайн нислэгийн удирдлагын цамхгийн үйлчилгээ (Remote Tower Service), хүнгүй агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын (UTM) систем, хүнгүй агаарын хөлгийн системийн (UAS) зохицуулалт, мэргэжилтэн бэлтгэх, сургалт, семинар зохион байгуулах, мэдлэг, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын агаарын навигацийн салбарын хөгжил, технологийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. NCAC SOLLC AND HUNGAROCONTROL SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING ON COOPERATION During the international air navigation industry event Airspace World 2026, held in Lisbon, Portugal, the National Civil Aviation Center State-Owned Limited Liability Company (NCAC SOLLC) of Mongolia and HungaroControl, the Air Navigation Service Provider of Hungary, signed a Memorandum of Understanding (MoU) on Cooperation. The MoU was signed on behalf of NCAC SOLLC by Mr. Enkhzorig Enkhmandal, Acting Chief Executive Officer. Through this agreement, the Parties expressed their commitment to expanding cooperation in areas that support the safety, efficiency, and technological advancement of air navigation services. Under the framework of the MoU, the Parties intend to collaborate in the fields of Remote Tower Services (RTS), Unmanned Traffic Management (UTM) systems, Unmanned Aircraft Systems (UAS) regulatory support, as well as capacity building, training, workshops, seminars, and knowledge and experience exchange. This cooperation is expected to contribute to the development of Mongolia’s air navigation sector by strengthening technological capabilities, fostering innovation, and facilitating the adoption of international best practices

ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА (CANSO)-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУРЛЫГ 2027 ОНД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО

"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Энхзориг тэргүүтэй төлөөлөгчид Португал Улсын Лиссабон хотноо Иргэний нисэхийн Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-аас зохион байгуулж буй “Airspace World 2026”,“CANSO Leadership Summit 2026” болон AGM олон улсын арга хэмжээнд оролцож байна. Тус арга хэмжээний үеэр ИНҮТ ТӨХХК-ийн төлөөлөгчид CANSO-ийн Ерөнхий захирал Саймон Хоккард болон Ази, Номхон далайн бүсийн захирал Со По Тин нартай албан уулзалт хийж, Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлж буй томоохон шинэчлэл, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа. Уулзалтын үеэр Улаанбаатар болон Сайншанд дахь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв (ACC)-ийн бүтээн байгуулалт, агаарын навигацийн үйлчилгээний шинэчлэл, дижитал шилжилт, орчин үеийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын технологи нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, Монгол Улсын агаарын навигацийн салбарын тогтвортой хөгжил, хүчин чадал, технологийн шинэчлэлийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулсан байна. Мөн уулзалтын хүрээнд 2027 онд Улаанбаатар хотноо “CANSO APAC Conference 2027” олон улсын хурлыг зохион байгуулахaaр тохиролцов. “Airspace World 2026” арга хэмжээ нь дэлхийн агаарын навигацийн салбарын удирдлагууд, олон улсын байгууллагууд болон технологийн компаниудыг нэг дор цуглуулж, нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ үеийн шийдэл, хиймэл оюун ухаан, автоматжуулалт, кибер аюулгүй байдал зэрэг салбарын тулгамдсан асуудал, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцдэг олон улсын томоохон арга хэмжээ юм. CANSO APAC CONFERENCE 2027 TO BE HELD IN ULAANBAATAR A delegation led by Mr. Enkhzorig Enkhmandal, Acting Chief Executive Officer of the National Civil Aviation Center State-Owned Limited Liability Company (NCAC SOLLC), is participating in the “Airspace World 2026” and “CANSO Leadership Summit 2026” events organized by the Civil Air Navigation Services Organisation (CANSO) in Lisbon, Portugal. During the events, the NCAC SOLLC delegation held an official meeting with Mr. Simon Hocquard, President and CEO of CANSO, and Mr. Soh Poh Theen, CANSO Regional Director for Asia Pacific. The delegation presented major reforms, investment initiatives, infrastructure development projects, and programs currently being implemented in Mongolia’s civil aviation sector. The parties exchanged information on the construction of the Area Control Centers (ACCs) in Ulaanbaatar and Sainshand, modernization of air navigation services, digital transformation initiatives, and the implementation of advanced air traffic management technologies. They also discussed the policies and activities being undertaken to strengthen the sustainable development, operational capacity, and technological advancement of Mongolia’s air navigation sector. During the meeting, the parties agreed to organize the CANSO APAC Conference 2027 in Ulaanbaatar, Mongolia. The conference is expected to provide an important platform for enhancing regional cooperation, sharing best practices, and promoting the development of air navigation services across the Asia-Pacific region. Airspace World 2026 is one of the leading international events in the global air navigation industry, bringing together industry leaders, international organizations, and technology companies to discuss next-generation air traffic management solutions, artificial intelligence, automation, cybersecurity, and other key issues shaping the future of aviation.

“ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨҮГ-ТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨҮГ-ТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ-ын захирал Б.Халиун 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр "Жаргалант" сэргээн засах амралт, "Sky" нисэхийн спорт цогцолборын нийт ажилтнуудад зориулсан дипломат ёслол, үйлчилгээний соёл, стандартын талаарх онол практик хосолсон сургалтыг зохион байгууллаа. Сургалтын хүрээнд дипломат ёслолын үндсэн зарчим, үйлчилгээний байгууллагын харилцаа, хандлага, ёс зүй, хувцаслалт, олон улсын түвшний үйлчилгээний стандарт, уулзалт, хэлэлцээр хэрхэн зохион байгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө. Мөн энэ үеэр зоог, катерингийн албаны визитийн үйлчлэгч П.Эрдэнэчимэг зочин угтаж авах, албан ёсны ширээ засалтын үндсэн дүрэм, стандартыг танилцуулж, практик сургалт хийв.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хурал өнөөдөр /2026.05.25/ болж, 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд хагас коксон түлшийг дахин нийлүүлэх шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Дэд дарга Ц.Сандаг-Очир удирдаж, Улаанбаатар хотод 2025-2026 оны халаалтын улиралд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, цаашид төлөвлөж буй арга хэмжээний талаар хэлэлцэв. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Дэд дарга Ц.Сандаг-Очир хурлыг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн өвөл нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхийн хэрэглээнд хагас коксон түлш нэвтрүүлж, Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 орчим айлыг дулаалан, шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүллээ. Мөн Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын дагуу уурын болон усан халаалтын зуухны түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, 12 байршлын 25 зуухыг хийн түлшний системд шилжүүлээд байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдол өмнөх оны мөн үеэс дунджаар 30 хувиар буурсан эерэг үр дүн гарсан”-ыг онцлон тэмдэглэв. Хуралд Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал хагас коксон түлш нэвтрүүлэх тухай Эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийн үр дүнг танилцуулж, цаашид шахмал түлш болон түүхий эдийг дотоодын эх үүсвэрээс хангах ажлыг судлах зөвлөмжийг өгөв. Энэ дагуу дотоодын эх үүсвэрээс хангах боломжийн талаар “Багануур ҮТП” ХХК-ийн зохицуулагч Б.Чойжил “Нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах төсөл”-ийн явцын талаар мэдээллийг өгсөн юм. Багануурын Нүүрс-пиролизын үйлдвэр нь жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоо туршилтын үйл явц үргэлжилж буй аж. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж эхэлснээр гэр хорооллоос ялгарах агаарын бохирдол 50-60 хувиар буурна гэсэн тооцооллыг хийгээд байна. Мөн хуралд Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин 2026-2027 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, ирэх жилийн халаалтын улиралд айл өрхүүдэд 428 мянган тонн түлш нийлүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлэв. Хурлын төгсгөлд Үндэсний хорооны Дэд дарга Ц.Сандаг-Очир хагас коксон түлш тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглээд, 2026-2027 оны халаалтын улиралд дахин нийлүүлэх ажлыг хуульд нийцүүлэн зохион байгуулах үүрэг чиглэлийг нийслэл болон Тавантолгой Түлш ХХК-д өгөв. Мөн дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд тарифийн зөрүүний санхүүжилтийг олгохыг нийслэлийн удирдлагуудад даалгалаа.

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 384