“НВЦ” ХХК-Д АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ ЗЭЭЛ ОЛГООД, ТҮҮНДЭЭ ЯЛ СОНССОН ЭТГЭЭД ЭХНЭРИЙНХЭЭ НЭР ДЭЭР КОМПАНИ НЭЭЖ БАЙРЛУУЛАХДАА НВЦ ХХК-ИЙН ОХИН КОМПАНИ БОЛОХ “КОНСИТУС” ХХК-ИЙГ ЭЗЭМШДЭГ БАРИЛГАД БАЙРЛАЖЭЭ !

Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын дарга асан Б.Чойжилжалбуу нь “НВЦ” ХХК -д зээл олгосон хэргээр шүүгдэж,  төрд ажиллах эрхээ найман жилээр хасуулж, хоёр жилийн хорих ял, зургаан сая төгрөгөөр торгох ял сонссон. 

Тэгвэл Б.Чойжилжалбуугийн эхнэр Б.Гэрэлчимэг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалын эхнэр Б.Долгион нар “Дол Жэ” ХХК-ийг хамтран эзэмшдэг ба тус байгууллага нь “Agro center” барилгын 10-н давхарт “Lotus Tang” гэх хятад ресторан , 11-р давхарт нь “Leven” гэх баар ажиллуулдаг. 

Б.Чойжилжалбуу Х.Батжаргал нарын эхнэрүүдийн “Lotus Tang” ресторан, “Leven” баар байрладаг “Аgro Center” барилга нь Н.Мөнхбаяр, Г.Дөлгөөн, Б.Болдсүх гэх гурвын хүний хамтран эзэмшдэг “Агро стейт” ХХК-ийн нэр дээр байдаг ба дээрх гурван иргэн болох Н.Мөнхбаяр, Г.Дөлгөөн, Б.Болдсүх гурав нь “НВЦ” ХХК-ийн охин компани болох “Конситус” ХХК-ийг 2023 оноос эзэмшдэг болцгоожээ !!!

“НВЦ” ХХК-д албан тушаалаа урвуулан ашиглаж зээл олгоод, түүндээ ял сонссон Б.Чойжилжалбуу нь өөрийн эхнэрээ найзынхаа эхнэртэй хамтатган компани нээж , тэдний компани байрладаг барилгын эзэмшигчид нь НВЦ ХХК-ийн охин компани болох “Конситус” ХХК.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.