ШҮҮХЭЭС ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГТ 3 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ, ХАРИН М.ТЭНГИСТ ТОРГУУЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд холимог тулааны тамирчин  Г.Чинзориг, М.Тэнгис нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр боллоо. Шүүхээс Г.Чинзоригт 3 жилийн хорих ял, харин М.Тэнгист торгуулийн ял оноожээ.  

Прокуророос Г.Чинзоригт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл "Хүнийг алах"-ийн 2.1 "онц харгис хэрцгийгээр", 2.7 "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж" дахь хэсэгт зааснаар, харин М.Тэнгисийг Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.