ЕРӨНХИЙ САЙД АСАН СҮ.БАТБОЛД МАЛАЙЗ УЛСААС 15 САЯ АМ.ДОЛЛАР АВСАН НЬ С.ШААРИЙБУУГИЙН ОХИНЫ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ МАРТАГДАХАД НӨЛӨӨЛСӨН ҮҮ

С.Шаарийбуу Малайз Улсад харамсалтайгаар амиа алдсан охиныхоо хэргийн үнэн зөвийг олохын тулд тасралтгүй тэмцэж ирсэнГурав хоногийн өмнө түүний охины амиа алдсан өдөр болоход  нэг иргэн өөрийн цахим хуудастаа "Малайз Улсаас С.Шаарийбуу гуайд олгосон хохирлын мөнгийг нь Ерөнхий сайд асан Сү.Батболд, Гадаад харилцааны сайд асан Лу.Болд, Консулын газрын дарга асан Я.Ариунболд нар авлига хэлбэрээр авсан. Харин С.Шаарийбуу гуайд нэг ч төгрөг ирээгүй" гэж бичсэн нь олны анхаарлыг татсан. Сү.Батболд 2011, 2012 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Малайзын баялагийн сангаас 15 сая орчим ам.доллар авсан гэгддэг. Түүнийг тус улсаас их хэмжээний мөнгө авсан гэх шүүхийн тогтоол нь манай улсын ГХЯ, АТГ, ХЭҮК, ХЗДХ-ийн яаманд албан ёсоор ирсэн боловч холбогдох албаныханаас мэддэг хүн огт байдаггүй. Сү.Батболд Малайзын баялагийн сангаас 15 сая орчим ам.доллар авсан нь Ш.Алтантуяагийн хэрэгт сөргөөр нөлөөлсөн гэж сошиалд шуурдаг.

Лу.Болд сгадаад харилцааны сайд байхдаа буюу 2014 онд Малайз Улсад очихдоо "Хүний амийг хохироосон гэмт хэрэгт оролцсон хэнийг ч цаазын ялаар шийтгэхгүй байх нь зөв" гэж ОУ-ын хурал дээр албан ёсны мэдэгдэл хийж байсан гэдэг. Түүний тэрхүү мэдэгдэл дээр үндэслэн ОУ-ын томоохон сонин, хэвлэлүүдэд "Монгол Улс иргэнийхээ амийг онц хэрцгийгээр хохироосон гэмт хэрэгтэнг цаазын ялаар шийтгэхгүй байх мэдэгдэл гаргалаа. Харин ч иргэнээ хамгаалах, харийн нутагт амиа алдсан хүмүүсийнхээ хэргийн араас явж, үнэн, зөвийг нь олох байтал цаазын ял оноож болохгүй гэдэг ямар сонин орон бэ” гэж шуугиж байв. 2014 онд гаргаж байсан дээрх мэдэгдэл нь Ш.Алтантуяагийн хэрэг замхарч, шүүх хурлууд нь удаа дараа хойшилж, захиалагч нь олдохгүй олон жил болж байгаад нөлөөлж ч байж болох юм

Малайз Улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн амиа алдсан түүний аав С.Шаарийбууд Малайзын Засгийн газраас нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шүүхийн шийдвэр гаргасан нь Малайзын Засгийн газар анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөөгүй учир давж заалдах шатны шүүх хурал зарласан юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид "ХЭҮК Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтраад Малайз Улсын Хүний эрхийн үндэсний комисстой уулзалт хийж, Монгол дахь болон Малайз дахь өмгөөлөгч нартай нь холбогдон яриа хэлэлцээг идэвхжүүлсний үр дүнд тодорхой ахиц гарж байсан. Анхан шатны шүүхээс тодорхой мөнгөн юзарцуулах эрх байхгүй. Шүүх хурал товлогдсон. Өмнө нь бүх юм тодорхойгүй байсан. С.Шаарийбуу гуай давж заалдах шатны шүүх хуралд явахаасаа өмнө өөрийн цахим хуудастаа нийтлэхдээ "Малайзын төр надтай давж заалдсан хуралд явна. Монголчууд түүхэндээ хэзээч сөгдөөгүй" гэж өөрийн байр сууриа илэрхийлж байв.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.