ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗРЫН АЖИЛТНУУДЫН ГЭРТ НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ

Өчигдөр Тагнуулын ерөнхий газраас “Оюу толгой” компанийн худалдан авалтын газрын ажилтнуудын гэрт нэгжлэг хийлээ.
Иргэдийн орон байранд нэгжлэг хийхэд 10 орчим тэрбум төгрөг, мөн олон тооны тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, автомашинууд эзэмшиж байсан нь тогтоогджээ.Сэжигтнүүдийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий  болгон, авлига авч хууль бусаар олсон орлогоо цэвэршүүлэх зорилгоор тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжүүлж зах зээлд эргэлдүүлэх замаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.