НЭГҮҮН МЭДЭЭ
БУЛГАН АЙМАГТ ХУУЛЬ БУСААР 300КГ АЛТ ОЛБОРЛОСОН ХХК-Д ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦНО...
Т.ЦЭРЭНТОГТОХ : ТОМЧУУДЫГ ХАМГААЛАХЫН ТУЛД ХҮҮХДЭД ВАКЦИН ТАРИХЫН ЭСРЭГ БАЙР СУУРЬТАЙ БАЙНА
НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙГЭЭГҮЙ "ПЕРТОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ" ХХК-Д ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА
БЗД-ИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТААС CU-Г ХУГАЦАА ХЭТЭРСЭН ШИРХЭГИЙН ХООЛ ЗАРДАГИЙГ НЬ ТОГТООЖЭЭ !!!
ОЛОН УЛСЫН БИЗНЕС ТӨВИЙГ АРД КИНО ТЕАТРЫН СУУРИН ДЭЭР БАРИХ АЖ
Ард кино театрын барилгыг буулгасан нь иргэдийн дургүйцлийг нэлээд хүргээд байгаа. Уг кино театрын оронд баригдах бизнес, санхүүгийн төв барилгын төслийн захирал А.Урангоо “Өдрийн сонин”-ны өнөөдөр /2022.07.25/-ийн дугаарт ярилцлага өгөхдөө “Ард кино театрын барилгыг буулгаж, оронд нь олон улсын жишигт нийцсэн кино театртай, бизнесийн төв International Business Center”хэрэгжинэ хэмээжээ. Гэвч иргэдийн дунд өөр зориулалтаар ашиглаад эхлэх вий гэсэн хардлага байсаар л.
ЗХЖШ:123 ДУГААР АНГИЙН 24 АЛБА ХААГЧ СҮРЬЕЭ ТУССАН
Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчид сүрьеэ өвчнөөр өвдсөн талаар мэдээлэлд тайлбар өглөө. Энэ талаар ЗХЖШ-аас “Монгол Улс сүрьеэ өвчний тархалт өндөр бүс нутгийн нэг. Монголд жилд 3000-4000 хүн уг өвчнөөр өвддөг гэх тооцоо бий. Зэвсэгт хүчний 123-р ангид илэрсэн сүрьеэгийн өвчлөлийн эхний тохиолдол болох алба хаагч цэргийн албанд ирэхээсээ өмнө сүрьеэ өвчнөөр өвдсөн үеэлтэйгээ амьдардаг байсан. Цэргийн албанд татагдахдаа тухайн алба хаагчийн өвчлөл нууц үедээ байсан. Тус ангид сүрьеэ өвчний идэвхгүй хэлбэрийн 24 тохиолдол бүртгэсэн. Сүрьеэгийн халдварын голомтод байсан хүмүүсийг заавал эмчилгээнд хамруулах, эмчилгээ хийх ёстой. Сүрьеэгээр идэр насны залуус өвдөх магадлал өндөр байдаг. Цэргийн алба хаагчид нэг хуаранд амьдардаг. Тухайн цэрэгтэй ойр байсан алба хаагч нарын дийлэнх нь өвдсөн байна. Уг өвчний нууц үе зургаан сар хүртэл үргэлжлэх нь бий. Цэргийн алба хаагч нарыг цээжний рентген зургийг авдаг. Үүгээр илрээгүй. Монгол хүний 90 хувь нь сүрьеэгийн нян тээдэг. Гадаад, дотоод маш олон шалтгаанаар өвчлөл хүндэрдэг. Нууц үед оношлогдсон алба хаагчид халдвар тараахгүй. Цэрний шинжилгээ нь сөрөг гарсан. Хамгийн анхны тохиолдол болсон цэрэг ковид-19 халдвараар өвдөж биеийн байдал нь хүндэрсэн тул сүрьеэгээр өвдсөн байх магадлалтай хэмээн нарийн шинжилгээнд хамруулсан. Ингээд өвдсөн нь тогтоогдсон” гэв.
АМИА АЛДСАН ЦЭРГИЙН АСУУДАЛД ТУС АНГИЙН УДИРДЛАГУУДАД АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ
Өмнөговь аймагт хугацаат цэргийн алба хаагч өндөр барилгаас унаж амиа алдсан . Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Отгонбаяр: "Зэвсэгт хүчний 167-р ангид хугацаат цэргийн алба хаагч албаа хааж байхдаа харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн аав, ээж төрөл төрөгсдөд дахин гүн эмгэнэл илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд тус ангид Зэвсэгт хүчний хяналт шалгалт, үнэлгээний газраас шалгалт хийж, хэргийн мөрөөр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнтэй холбоотой хууль тогтоомжийн дагуу удирдлагуудын дараах тушаал гарсан. 1. 2022 оны долоодугаар сарын 22-ны тушаалаар Зэвсэгт хүчний 167-р ангийн захирагчийг өнөөдрөөр буюу долоодугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгож, албан тушаалаас нь чөлөөлсөн. 2. Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн тушаалын дагуу тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажиллаж байсан албан тушаалтныг төрийн албанаас халж, сахилгын шийтгэл оногдуулсан. 3. Зэвсэгт хүчний 167-р ангийн нэгжийн захирагч болон ахлах ахлагч нарыг халж, албан тушаалаас нь чөлөөлсөн. Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газар ажиллаж байгаа ба цагдаагийн дүгнэлт гараагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Сүүлийн үед энэ талаарх худал мэдээлэл цахим орчинд тархаж байна" хэмээв .
ЦЭЦЭРЛЭГИЙН ЗОРИУЛАЛТТАЙ БАРИЛГА ХУДАЛДАН АВАХ, ТҮРЭЭСЛЭХ ЖУРМААР 22 МЯНГАН ХҮҮХДИЙГ СУРАЛЦУУЛНА
2022-2023 оны хичээлийн жилээс нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны хүүхдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нийслэл дэх ажлын хэсэг хуралдаж, түрээслэх, худалдан авах цэцэрлэгийн барилга, объектуудын талаар хэлэлцлээ. Хотын удирдлагууд есдүгээр сараас эхлэн хүүхдүүдийг сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулахын тулд нийслэл Улаанбаатар хотын зүгээс бүх боломжоор ажиллаж байгаагаа илэрхийлж байлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө: -Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа. Нийслэлд мөн Ажлын хэсэг байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайдад үр дүнг танилцуулахаар Ажлын хэсгийн хурлыг хийж байна. Одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. Үүний улмаас хамран суралцах асуудал их хөндөгдөж байна. Л.Энх-Амгалан сайд манлайлж, нийслэлийн зүгээс миний бие түрээслэх, худалдан авах объектийг судалж байгаа. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн зориулалттай барилга объект худалдан авах болон түрээслэх журмаар 22 мянган хүүхдийг суралцуулахаар болж байна. Үлдсэн хүүхдүүдийг гэр цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хамруулах гэх мэт шийдлүүдийг эрэлхийлж байгаа. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу есдүгээр сараас хүүхдүүдийг сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулахын тулд нийслэлийн зүгээс бүх боломжоор хангахаар ажиллаж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүрэгт ажилласан. Энэ долоо хоногт бусад дүүргүүдэд хуваарь гарган ажиллана. Цэцэрлэгийн зориулалттай 14 объект худалдаж авах төлөвлөгөө гарсан. Үлдсэн объектийг түрээсэлнэ. Мянган хүнтэй орон сууцны хорооллын нэг айлд нэг бага насны хүүхэд байна гэж тооцоход 200 хүүхдийн цэцэрлэгийг заавал барьж байгуулах норм, стандарт бий. Барилгын компаниуд тодорхой норм, стандартын дагуу зургаа батлуулж, ажил болгодоггүй олон жишээ байна. Иймд хотын зүгээс норм стандартад өөрчлөлт оруулах, хангуулах, цэцэрлэггүй орон сууцны хорооллыг Улсын комисс хүлээж авахгүй байх хатуу шаардлага тавина. Нийгмийн хариуцлагын хүрээнд барилгын компаниуд хариуцлагатай байж, нийслэлийн удирдлагуудын зүгээс хүүхдүүд, иргэдийнхээ төлөө норм журмыг мөрдүүлэхийн төлөө ажиллана” хэмээн өгүүллээ.