НАРИЙН БООВ, ТАЛХНЫ ҮНЭ 50 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ

Гурилан бүтээгдэхүүн буюу иргэдийн өдөр тутмын хэрэглээний хүнс болох талх, нарийн боовны үнэ 35-50%-иар нэмэгджээ.
Тухайлбал, "Атар өргөө" ХК өнгөрсөн есдүгээр сарын 23-нд бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг шинэчилсэн байна. Энэ жагсаалтаас харахад 1600 төгрөгөөр худалдаалагдаж байсан "Атар" талх 2300 төгрөг болжээ.

Гурилан бүтээгдэхүүний үнэ ийн нэмэгдэх болсон нь тариалан эрхлэгчдээс Хөдөө аж ахуйг дэмжих санд нийлүүлэх улаанбуудайн үнийг өнгөрсөн оны мөн үеэс 60 орчим  хувиар нэмсэнтэй холбоотой.

Үүний улмаас улс даяар гурилын үнэ килограмм тутамдаа 100-485 төгрөгөөр өсөж, улмаар гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.