МАНАЙ УЛСЫН ИРГЭНИЙГ АЛХААР ЦОХИН ГЭМТЭЭСЭН ОХУ-ЫН ИРГЭН 461-Р АНГИД ХОРИГДОЖ БАЙНА

Өнгөрсөн амралтын өдөр БГД-ийн нэгэн байранд МУ-н иргэн Г ОХУ-ын иргэн Д-д зодуулж, хүнд шархтай ГССҮТ-д хүргэгдсэн хэрэг гарсан байдаг. Тодруулбал, энэ сарын 22-23-нд шилжих шөнө Монгол улсын хилээр нэвтэрсэн Д нь хил дээр танилцсан МУ-ын иргэн “А”-тай танилцаж, гэрт түрээс төлж амьдархаар тохиролцон ирсэн байна. Тэд иргэн А-гийн гэрт хамтдаа архидан согтуурч байх үедээ маргалдаж улмаар ОХУ-ын иргэн Д нь хохирогчийн толгойн тус газар алхаар цохиж хүнд гэмтэл учруулсан аж.

Гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн ОХУ-ын иргэн Д нь одоогоор ШШГЕГ-ын харьяа 461-р ангид саатуулаад байгаа юм. Мөн хэрэг гарсан байрыг цагдаагийнхан битүүмжилжээ.Харин МУ-ын иргэн Г-ын биеийн байдал маш хүнд байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр Г-ын нүүр бүхэлдээ гэмтсэн, нэг нүд нь бяцарч сохорсон байна. ГССҮТ-ийн эмч нар “маш хүнд” гэдгийг ар гэрийнхэнд нь анхааруулсан байна. Хохирогч эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа яаралтай хагалгаанд орсон ч биеийн байдал хүнд хэвээр байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.