Д.САРАНГЭРЭЛ: ЯАМНЫХНЫ ХЭЛДГЭЭР “УЛНЫ АЙЛ” БУЮУ ЯДУУ АЙЛ ӨРХҮҮДЭЭС ҮСЧНИЙ СУРГАЛТАД СУУЛГАЖ, САМ СЭНСИЙГ НЬ ҮНЭГҮЙ ӨГНӨ

Төрийн ордонд Нийгмийн бодлогын байнгын хороо “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.09.26/ зохион байгуулж байна.

Энэ үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн хэлэхдээ: "Амжиргааны түвшин доогуур буюу ядуу өрхүүдээс хөдөлмөрийн насны 18-55 насны иргэдийг сонгож үсчний мэргэжил эзэмшүүлэх хоёр сарын сургалтад суулгана. Ингээд суралцсаных нь дараа тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх бодис, будаг, материалыг нь авч өгнө. Хоёр жилийн хугацаанд тухайн иргэний ар гэрийг харж үзнэ. Улмаар тухайн иргэн хөдөлмөр хийх боломжтой болно. Энэ ажлыг арваннэгдүгээр сараас эхлүүлнэ"гэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.