ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЙГАА ЦАГТ Д.САРАНГЭРЭЛ САЛБАР БҮРД САЙД ХИЙНЭ...

TV-5 телевизийг үүсгэн байгуулсан сэтгүүлч Д.Сарангэрэлд монголын улс төр өртэй бололтой. Улс төрийн замналаа 2012 оны сүүлээр эхлүүлсэн тэрээр У.Хүрэлсүх гэр бүлийн шалтгааны улмаас УИХ-ын гишүүнээс татгалзсан тэр үед улс төрийн зохицуулалтаар автоматаар УИХ-ын гишүүн болж сааралд ордонд саатаж байсан. Тухайн үеэс хойш ийнхүү 3 дахь парламентдаа гишүүнээр сууж буй. 


Түүний хувьд  У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 онд байгуулагдахад анх  Эрүүл мэндийн сайдаар ажилласан байдаг. 2017-2020 онд буюу Ковид цар тахлын үед сайдаар ажиллаж тухайн үедээ л сэтгүүлч хүн эрүүл мэндийн салбарыг удирдаж чадахгүй хэмээн хэмлүүлж байсан. Үүгээр ч зогсохгүй Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад нь ковидын эмчилгээг нэг иргэнд олон саяар хийж байсан гэдэг ч өнөөдрийг хүртэл тухайн баримт, зардлын задаргааг хэн ч гаргаагүй. Мөн гадаад орноос ирсэн олон зуун саяын үнэтэй явуулын кемп эмнэлэг ор сураггүй алга болсон. Ийнхүү тэрээр ковид цар тахлын эхэн үед ажлаа дутуу хийснээс үүдэн Монгол улс 3 сая хүн амын талаас илүү хувьд өнөөдрийн байдлаар халдвар авч цаашлаад олон ч хүн амь насаа алдаад байна. Д.Сарангэрэл үргэлжлүүлэн 2020 оны сонгуулийн циклийн жилд ч чимээгүй суусангүй. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгуулж, намын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улиран сонгогдож танхимаа бүрдүүлэхэд өнөөх хадагтай Д.Сарангэрэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дүрээр Засгийн газарт мөн л ирсэн юм. 


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нэгдүгээр төрөх эмнэлгээс дөнгөж амаржсан нялх биетэй ээжийг идэр есийн хүйтэнд шаахайтай нь эмнэлгээс гаргасан гэх магад тавилттай дуулианаар буюу 2021 оны 1 дүгээр сард Засгийн газар огцорч хадагтай Д.Сарангэрэл давхар дээлээ тайлсан ч ийнхүү төд удалгүй Хамгийн сайн ажиллаж байгаа гэх ХНХЯ-ны сайд А.Ариунзаяаг мулталж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд боллоо. Ингэснээр Д.Сарангэрэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаа цагт давхар дээлтэй хүссэн яамандаа сайдаар суудаг жишиг тогтоожээ. МАН-ын эмэгтэй гишүүд ч албан тушаалын бялуунаас алгасалгүй хүртдэг  Д.Сарангэрэл хэмээн ярьж сууна. 

 

Д.Сарангэрэлийн хувьд шинээр томилогдож байгаа арван сайдын хамгийн өндөр орлоготой сайдаар тодроод байна. Түүний хувьд өвчин зовлонтой буюу ковидын үед өвчнөөр мөнгө хийж хөрөнгөө зузаатгаад байгаа гэхэд хилсдэхгүй. 


Д.Сарангэрэлийн 2021 оны ХОМ : 


-Хувийн орлого- 39 сая 530 мянга 59

-Гэр бүлийн орлого- 3 тэрбум 119 сая 845 мянга

-Орон сууц барилга- 500 сая 876 мянга

-Машин 60 сая

-Хадгаламж 501 сая 148 мянга




Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.