Д.АМАРБАЯСГАЛАН: САЙД Д.САРАНГЭРЭЛИЙГ ОГЦРУУЛЛАА

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. 

Тэрээр: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл нь Үндсэн хуулийг зөрчиж, иргэний яс үндэс, нийгмийн гарал үүслээр нь ялгаварлах байдлаар мэдээлэл хийсэн. Иймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг сайдаас нь ОГЦРУУЛЛАА.Мөн Д.Сарангэрэл сайд уучлалт хүсэж, ажлаа өгөх хүсэлтээ өөрөө гаргасан. Дараагийн сайдыг томилох хүртэл миний бие ХНХ-ын сайдын үүргийг давхар гүйцэтгэнэ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.