Н.ТҮВШИНБАЯРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРЛЫН ҮЕЭР ТҮҮНИЙГ ЭЦСИЙН ҮГЭЭ ХЭЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ШҮҮГЧ ОЛГОЛОО

Тэрбээр "Миний бие гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч маш ихээр харамсаж гэмшиж байгаа. Хийж болохгүй үйлдлийг хийсэн гэж бодож байна. Талийгаач найзынхаа ар гэр, хань ижил үр хүүхэд бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Мөн аав ээж ах дүү төрөл төрөгсөд бүгдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Миний найз бол хамгийн сайн найз байсан. 


Хүүхэд ахуй наснаасаа л хамтдаа хүсэл мөрөөдлөө ярьж өнөөдрийн миний амжилт бүхэнд миний найз бол салшгүй холбоотой явсан. Найзынхаа амь насанд хүрчихье гэж, ийм нөхцөл байдалд хүрчихнэ гэж огт бодоогүй явсан. Энэ бүхнээс танхимд сууж байгаа бүх хүнээс уучлалт хүсэж байна. Мөн Монголын ард түмэн, миний найзыг дэмждэг байсан маш олон хүмүүс бий. Энэ бүхнээс бүгдээс нь уучлалт хүсэж байна" гэлээ. 


Тэрээр цааш нь "Уучлаарай та бүхэн. Би гэм буруугаа маш ихээр ойлгож, маш ихээр харамсаж, гэмшиж байгаа. Цаашид үр хүүхэд болон гэр бүлд нь боломж олдвол насан туршдаа найзынхаа гэр бүлд тус дэм болохын төлөө зүтгэх болно гэдгээ бас хэлье. Мөн аав ээжээс нь , гурван дүү, хамаатан садан бүх хүнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. 


Энэ хэрэгт холбогдон өчигдөр гэрч болон орж ирсэн хүмүүсээс бас уучлалт хүсэж байна. Энэ бүгдэд би л зөвхөн буруутай. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ухамсарлаж ойлгож байгаа. Эрхэм шүүгчид хандаж, өмгөөлөгчийн минь хэлснийг хуулийн дагуу шийдэж өгөөч гэж хүсэж байна. Гэм буруугаа ойлгож байна" гэлээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.