ЭМЯ: ЕВРОПООС НИЙЛҮҮЛЭХ ЧАНАРТАЙ ЭМИЙГ ДААТГАЛААР ОЛГОЖ ЭХЭЛНЭ

Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор ЭМДҮЗ дарга, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын үүрэг өгсний дагуу Швейцарын “Новартис компаны эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх шийдвэр гаргасан билээ. Улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай гэрээг байгуулан бэлтгэлээ ханган ажиллаж эмийг захиалан үйлдвэрлүүлж иргэдэд хүргэхэд бэлэн болоод байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, хамгийн бага өртгөөр даатгуулагч-иргэдэд хүргэнэ.

Эдгээр 15 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, даатгуулагч-иргэдийг чанартай, боломжийн үнэ бүхий эмийг худалдан авах нөхцөл, бололцоогоор хангах юм.

Мөн эмийг хамгийн бага өртгөөр зах зээлд нийлүүлж, санхүүгийн дарамтаас шалтгаалан эмээ авч чадахгүй байгаа даатгуулагч-иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлт үзүүлнэ.

Дээрх эмийг “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын албан ёсны дистрибютер “Азифарм”, “Монос трейд”, “Монгол Эм Импекс” концерн зэрэг эм ханган нийлүүлэх байгууллагын 190 гаруй салбар эмийн сангаар 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно.

ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа эмийг хөнгөлөлттэй үнээр авахыг хүсвэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх учиртай.

Эмийн хүртээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Новартис компани нь Швейцарын холбооны улсад төвтэй дэлхийн эрүүл мэндийн өндөр чанартай эм үйлдвэрлэгч байгууллага юм. Өдөр бүр Африк, Ази, зүүн Европ, Латин Америкийн улс орон руу экспорт хийж, өвчиндөө шаналж яваа олон мянган даатгуулагч-иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг улс орнуудад хэрэгжүүлж ажилладаг байна гэж ЭМЯ-аас мэдээллээ.

10-р сарын 1-ээс халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 төрлийн ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлөх эмийн жагсаалтыг хүргэж байна.

Д/дЭмийн олон улсын нэршил /ЭОУН/Эмийн хэлбэрСавлалтын
тун
Эмийг бичих эрхтэй эмчийн ангилалЭмийг хэрэглэх хүн амын бүлэгХудалдааны нэрЭмийн ангилал
1амлодипиншахмал5 мгB,C,Dтом хүнАмлодипин5 мгзүрх судасны эм
2амлодипиншахмал10 мгB,C,Dтом хүнАмлодипин10 мгзүрх судасны эм
3амоксициллиншахмал, капсул250 мгA, B,C,Dтом хүнАмоксициллин 250 мгхалдварын эсрэг бэлдмэл
4анастрозолшахмал1 мгB, C, Dтом хүнАнастрозол1 мгхавдрын эсрэг, дархлал дарангуйлах, хөнгөвчлөх эмчилгээний эм
5аторвастатиншахмал10 мгВ, C, Dтом хүнАторвастатин 10 мгзүрх судасны эм
6аторвастатиншахмал20 мгВ, C, Dтом хүнАторвастатин 20 мгзүрх судасны эм
7бисопрололшахмал2.5 мгB, C, Dтом хүнБисопролол 2.5 мгзүрх судасны эм
8бисопрололшахмал5 мгB, C, Dтом хүнБисопролол 5 мгзүрх судасны эм
9бисопрололшахмал10 мгB, C, Dтом хүнБисопролол 10 мгзүрх судасны эм
10валсартаншахмал80 мгB,C,Dтом хүнВалсартан 80 мгзүрх судасны эм
11валсартаншахмал160 мгB,C,Dтом хүнВалсартан 160 мгзүрх судасны эм
12вилдаглиптиншахмал50 мгB, C, Dтом хүнВилдаглиптин 50 мгдаавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/
13гидрохлоротиазидшахмал25 мгB, C, Dтом хүн, хүүхэдГидрохлоротиазид 25 мгзүрх судасны эм
14глимепиридшахмал1 мгB,C,Dтом хүнГлимепирид 1 мгдаавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/
15глимепиридшахмал2 мгB,C,Dтом хүнГлимепирид2 мгдаавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/
16глимепиридшахмал4 мгB,C,Dтом хүнГлимепирид4 мгдаавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/
17летрозолшахмал2.5 мгC, Dтом хүнЛетрозол2.5 мгХавдрын эсрэг, дархлал дарангуйлах, хөнгөвчлөх эмчилгээний бэлдмэл/Хорт хавдрын эсрэг даавар түүний эсрэг бэлдмэл/
18метформиншахмал500 мгB,C,Dтом хүн, хүүхэдМетформин HCL500 мгдаавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл
19метформиншахмал1000 мгB,C,Dтом хүн, хүүхэдМетформин HCL1000 мгдаавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл
20рамиприлшахмал5 мгB,C,Dтом хүнРамиприл 5 мгзүрх судасны эм
21рамиприлшахмал10 мгB,C,Dтом хүнРамиприл 10 мгзүрх судасны эм
22сальбутамолингляцийн цацлага100 мкг/тун/200 дозB, C, Dтом хүн, хүүхэдСалбутамол100 мкг/тун/200 дозокситоцин ба түүний эсрэг бэлдмэлүүд
23тамоксифеншахмал20 мгC, Dтом хүнТамоксифен AB20 мгХавдрын эсрэг, дархлал дарангуйлах, хөнгөвчлөх эмчилгээний бэлдмэл/Хорт хавдрын эсрэг даавар түүний эсрэг бэлдмэл/
24фуросемидшахмал40 мгA, B,C,Dтом хүнФуросемид40 мгбөөр, шээсний замд нөлөөлөх эм




Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.