ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗОРИЛТОД БҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

“Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. 2021 оны байдлаар 2.5 сая иргэнд давхардсан 72 төрлийн халамж үйлчилгээг үзүүлжээ. Үүнд нийт 1,8 их наяд төгрөг зарцуулсан байна. Энэ нь улсын нийт төсвийн 16 хувийг эзэлж байна.

Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар: Удахгүй намрын чуулганаар төсөв хэлэлцэж, хуулиа батална. Төсвийн хуульд цар тахлын даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харна.

Хүүхдийн мөнгө олгоход 1.5 их наяд төгрөгийг зарцуулж байгаа. Ирэх оны төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно гэлээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.