ШУУРХАЙ: ЦАГДАН ХОРИХ БАЙРАНД ХОЁР СЭЖИГТЭН НАС БАРЖЭЭ

Өвөрхангай аймгийн Хархорин сумд байрлах, ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 423 дугаар ангид хүмүүжигч, 2018 онд 13 жил хорих ял шийтгүүлээд дөрвөн жил гаруйн хугацаанд ял эдэлж байсан нэгэн хүн энэ сарын 12-нд ил харагдах гэмтэл шархгүй нас барсан.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гэм буруутай, эсэхийг нь шүүх эцэслэн тогтоогоогүй байсан хоёр ч сэжигтэн хорвоог орхижээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу олны нэрлэж заншсанаар Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангийн Цагдан хорих байранд саатуулагдаж байсан хүн энэ сарын 22-ны 19.00 цагийн үед учир битүүлгээр нас баржээ. Дээрх сумд оршин суудаг 36 настай У гэх залуу шүүхээр хэргийг нь хэлэлцэх гэж байх үед оргосон юм байна. Тиймээс шүүгчийн захирамжаар түүнийг цагдан хорихоор болж, дээрх хорих ангид хүргэн саатуулсан аж. Түүнийг хоригдож байх үед хэн нэгэн өрөөнд нь ороогүй, ухаан алдаж, таталт өгч байгаа дүрс бичлэг нь хяналтын камерт үлдсэнийг орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ.

Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Цагдан хорих байранд 64 настай Б мөн л ил харагдах гэмтэл шархгүй нас баржээ. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай тэрбээр бусдын амийг хохироосон хэрэгт холбогдон цагдан Шинэ Их уншсан  “Монголиан эйрвейс” компанийн нисдэг тэрэг осолдлоо 5 мин Өнөөдөр дархлаажуулалтын 79 цэг ажиллана 13 мин Амралтын өдрүүдэд 13 хүн зам тээврийн осолд өртжээ 13 мин Дүнжингарав марафонд 1500 гаруй тамирчин оролцлоо 29 мин  Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт Д.Энхбаярыг буруутгав 35 мин хоригдож байсан нэгэн агаад зүрх, судасны өвчтэй, эмчийн хяналтад байсан нэгэн аж. Уг нь хорих анги, Цагдан хорих байранд их эмч нар ажилладаг. Шүүхээр гэм буруутай, эсэхийг нь эцэслэн тогтоогоогүй хүмүүс Цагдан хорих байранд бие нь муудаж байхад эмч, сувилагч нар нь үүргээ зохих ёсоор биелүүлсэн, үгүйг холбогдох байгууллагынхан шалгаж тогтоох болов уу.

Дээр дурдсан Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангиас наймдугаар сарын 29-нд хүмүүжигч оргосон. Хагас сарын дараа Цагдан хорих байранд нь сэжигтэн нас барсан гээд удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлагатай холбоотой асуудал дараалан гарсныг ШШГЕГ-ын удирдлага анхааралдаа авч буй биз ээ.

 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.