SOCIAL NEWS
ХЯТАД КОМПАНИ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АМЬДРАХ ЭРХЭНД ХАЛДАН ГАЗРЫГ НЬ СӨӨМ СӨӨМӨӨР ХУМСАЛСААР

Хятад эзэнтэй "Номт" хэмээх компани БЗД-н нэгдүгээр хороо 60-р байрны автомашины зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайг дээрэмдэж барилга барихаар хашаа тойруулан татжээ. Улмаар цагдаа онцгой байдал, түргэн тусламжийн автомашин орох ямар ч боломжгүй болжээ. Тус компани хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолыг таглан хашаа барьснаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх өдөр бүр зөрчигдсөөр.Оршин суугчид хэзээ дээрээс юм унаад ирэх бол хэмээх айдастай, гарч орох бүхий л зам талбай нь хаалттай, төрийн шуурхай үйлчилгээ авах эрхээ эрх мэдэлтний төмөр хашаагаар хязгаарлуулжээ. Энэ асуудалд холбогдох албан тушаалтнууд нь дүлий дүмбэ явсаар л.

ЗАГАСЧИЛЖ ЯВААД ОСОЛДСОН ИРГЭДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ОДООГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Төв аймгийн Заамар сумын Доргонот хэмээх газар нэр бүхий компанийн таван ажилтан загасчилж яваад Туул голд автомашинтайгаа осолдож хоёр хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт онцгой байдлын албанд ирүүлжээ. Арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн хоёр бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Тэгвэл уг эрэн хайх ажиллагаа одоог хүртэл үргэлжилсээр байна.

ДОТООДЫН ЦЭРЭГ , ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Цагдаа, дотоодын цэргийн сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, харуулчийн ажлын байранд шаардлага хангасан иргэдийг бүртгэж байгаа. Хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулна. Тавигдах ерөнхий шаардлага: Монгол Улсын иргэн байх, Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/, Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх, Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/, Тавигдах тусгай шаардлага: Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай, Эрүүл мэндэд тавигдах шаардлагыг хангасан байх, Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах, Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх, Автомашины засвар үйлчилгээ, оношилгоо хийх /цагдаа жолооч/, 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх /цагдаа жолооч/ Албан тушаал /ажлын байр /-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд: Бүрдүүлэх баримт бичиг: Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх); Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах 1. Сурагчийн хувийн хэрэг 2. Иргэний үнэмлэх 3. 3 үеийн намтар 4. Оршин суугаа хаягийн тодорхойлолт Цэргийн үүрэгтний үнэмлэх Эрүүл мэндийн асуумж Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа "4 х 6”-гийн хэмжээний цээж зураг Тайлбар: Дээр дурдсан баримт бичгийг заавал нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна. Хэрвээ хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлэн шалгалтад орж, албан тушаалд томилогдсон нь тогтоогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг буруутай этгээд хүлээнэ. Баримт бичгийн эх хувийг хуулбарлан зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ. Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байна. Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу. Биеийн ил харагдах хэсэгт болон 18-аас дээшгүй хувьд шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдол болон гажиггүй байх, Эрүүл мэндийн үзлэгийг Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, орон нутагт харьяа Нэгдсэн эмнэлэгт хийлгэх, Дээрх бүрдүүлбэрийн дэс дарааллын дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон энэхүү зард заасан цахим шууданд ирүүлнэ үү. Улаанбаатар хотод Дүүрэг дэх цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газар, Тээврийн цагдаагийн алба, Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, Дотоодын цэргийн штаб, Автобаазад, Аймаг орон нутагт нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад хандан бүртгэл, судалгаанд тус тус хамрагдана.

АРХИДАН СОГТУУРСАН ҮЕДЭЭ НЭГНИЙГЭЭ ЧУЛУУГААР ЦОХИЖ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООСОН БАЙНА

Өчигдөр буюу 2021/11/1-ны өдөр Сүхбаатар дүүрэг 17-р хороонд нэг иргэн айлын хойд талын байшинд нүүр ам, тархи толгойноос нь цус гарсан байдалтай нас барсан байна гэх дуудлага 10:37-д Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсд ирсэн байна. Уг дуудлагын дагуу хэргийн газар очин шалгалт хийхэд иргэн М 32настай, иргэн Н 46 настай эрчүүд архидан согтуурсан үедээ үл ялах зүйлээс болж маргалдаж, духны баруун хэсэгт чулуугаар нэг удаа цохиж, амь насыг нь хохироогоод зугтаасан байна.

ЭНЭ САРЫН 15-НААС ДАРХАНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР НЭЭНЭ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явц, өмнө өгсөн үүрэг даалгаврыг биелэлттэй Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар албаны бусад хүмүүсийн хамтаар өнгөрсөн амралтын өдөр танилцаж, заавар, чиглэл өгчээ. 2021 оны 11 дүгээр сарын 15-наас ирэх оны 3 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд авто замын зорчих хэсгийг түр нээнэ. Иймд гүйцэтгэгч компаниуд бэлтгэл ажлаа сайн хангах, ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд хурдны хязгаар тогтоох, замын тэмдэг, тэмдэглэгээ тавих зэрэг бэлтгэл ажлуудыг хийх чиг үүргийг өгөв. Мөн гүйцэтгэгч компани ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд гэрээг цаашид сунгахгүй зохих ёсны торгуулийг төлүүлнэ гэдгийг анхаарууллаа.

ӨНӨӨДРӨӨС УРЛАГ, СОЁЛ, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ

Засгийн газраас өнөөдрөөс эхлэн урлаг соёл, спортын арга хэмжээг танхимын үзэгчдийн дүүргэлт 50 хувьтай байлган нээхээр болсон талаар мэдээллээ. Уг шидвэрийг Засгийн газрын аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар гаргасан юм. Мөн ААН-үүдтэй хийх хариуцлагын гэрээг шинэчилж, дөрвөн төрлийн буюу улаан, улбар шар, шар, ногоон түвшний зэрэглэлийн журмыг шинэчлэхээр болжээ.

ХАРШЛЫН БОЛОН ӨВЧИН НАМДААХ ЭМИЙН ҮНИЙГ НЭМСЭН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 69 эмийн санд шалгалт хийхэд өвчин намдаах эм, харшлын эмийн үнийг нэмсэн зөрчил илэрчээ. Үнэ нэмсэн шалтгаанаа хил гааль хаасантай холбоотойгоор эм тасалдсан хэмээн тайлбарлаж байгаа юм.Эмийн нөөц хангалттай байгаа бөгөөд зохиомол өсөлт бий болгосон компаниудын нэрийг нийтэд зарлаж, албан шаардлага хүргүүлнэ гэдгээ НМХГ-аас мэдэгдлээ. Цаашид уг шалгалтыг үргэлжлүүлэн хийх аж. Мөн өнөөдрөөс эхлэн соёл, урлаг, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан НМХГ-аас зөвлөмж, мэдээлэл хүргүүлэн соёл урлагийн байгууллагуудад урьдчилсан шалгалт хийж байгаа бөгөөд бэлтгэлээ бүрэн хангасан аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулахаар төлөвлөжээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДЖЭЭ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэрэгт нэр холбогдож прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдээд байна. Тэгвэл дахин нэг УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт нэр холбогдсон байна. Уг гишүүний хохирогч бүсгүй гомдолдоо... Эрхэм гишүүнийг 2012 оноос хойш танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх зэргээр бичсэн байна. Уг хэргийгхууль хяналтын байгууллагаар шалгуулж холбогдох хуулийн дагуу эргүүлэн татахаар ажиллана хэмээн бичжээ.

Х.НЯМБААТАР: "РИО ТИНТО"-ТОЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ ҮЕД Ц.ЭЛБЭГДОРЖ ГУДАМЖНЫ БҮХ ЖАГСААЛ ЦУГЛААНЫ АРД БАЙДАГ

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Рио Тинто"-той хэлэлцээр хийх үед Ц.Элбэгдорж гудамжны бүх жагсаал цуглааны ард байдаг. Иргэний нийгмийн байгууллагуудыг турхирах, ЗГ-ыг тогтворгүй байлгах, үймээн самуун тарих бүх юмны ард байдаг.

ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ҮНДЭСЛЭН 2-3 НАСТНУУДЫГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ

Эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн цэцэрлэгт 2-3 настнуудыг танхимын сургалтад хамруулах, эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Коронавируст халдвараар 0-17 хүртэлх насны хүүхдийн өвчлөл нийт тохиолдлын 19.1 хувийг эзэлж байна. Үүнээс 2-3 хүүхдийн өвчлөл 9-11 хувь байгаа аж. Хүүхдийн халдварын тохиолдлын дийлэнх буюу 70.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Одоогийн байдлаар Багш, ажилтны КОВИД-19 халдварын эсрэг вакцинд хамрагдалт улсын хэмжээнд 95 хувьтай байгаа. Харин цэцэрлэгийн насны хүүхдийн томуугийн вакцинд хамрагдалт улсын хэмжээнд 60 хувьтай байна.

1 ... 4 5 6 7 8 9 10 11 12 ... 24