ХАРШЛЫН БОЛОН ӨВЧИН НАМДААХ ЭМИЙН ҮНИЙГ НЭМСЭН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 69 эмийн санд шалгалт хийхэд өвчин намдаах эм, харшлын эмийн үнийг нэмсэн зөрчил илэрчээ.

Үнэ нэмсэн шалтгаанаа хил гааль хаасантай холбоотойгоор эм тасалдсан хэмээн тайлбарлаж байгаа юм.Эмийн нөөц хангалттай байгаа бөгөөд зохиомол өсөлт бий болгосон компаниудын нэрийг нийтэд зарлаж, албан шаардлага хүргүүлнэ гэдгээ НМХГ-аас  мэдэгдлээ. 

Цаашид уг шалгалтыг үргэлжлүүлэн хийх аж. Мөн өнөөдрөөс эхлэн соёл, урлаг, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан НМХГ-аас зөвлөмж, мэдээлэл хүргүүлэн соёл урлагийн байгууллагуудад урьдчилсан шалгалт хийж байгаа бөгөөд бэлтгэлээ бүрэн хангасан аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулахаар төлөвлөжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.