ХЯТАД КОМПАНИ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АМЬДРАХ ЭРХЭНД ХАЛДАН ГАЗРЫГ НЬ СӨӨМ СӨӨМӨӨР ХУМСАЛСААР

Хятад эзэнтэй "Номт" хэмээх компани БЗД-н нэгдүгээр хороо 60-р байрны автомашины зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайг дээрэмдэж барилга барихаар хашаа тойруулан татжээ.

Улмаар цагдаа , онцгой байдал, түргэн тусламжийн автомашин орох ямар ч боломжгүй болжээ. Тус компани хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолыг таглан хашаа барьснаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх өдөр бүр зөрчигдсөөр.Оршин суугчид хэзээ дээрээс юм унаад ирэх бол хэмээх айдастай, гарч орох бүхий л зам талбай нь хаалттай, төрийн шуурхай үйлчилгээ авах эрхээ эрх мэдэлтний төмөр хашаагаар хязгаарлуулжээ. Энэ асуудалд холбогдох албан тушаалтнууд нь дүлий дүмбэ явсаар л.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.