ӨНӨӨДРӨӨС УРЛАГ, СОЁЛ, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ

Засгийн газраас өнөөдрөөс эхлэн урлаг соёл, спортын арга хэмжээг  танхимын үзэгчдийн дүүргэлт 50 хувьтай байлган нээхээр болсон талаар мэдээллээ.

Уг шидвэрийг Засгийн газрын аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар гаргасан юм. Мөн ААН-үүдтэй хийх хариуцлагын гэрээг шинэчилж, дөрвөн төрлийн буюу улаан, улбар шар, шар, ногоон түвшний зэрэглэлийн журмыг шинэчлэхээр болжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.