ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМЫН ЭМЧ НАР УЛААН БҮСЭЭС НУУЦААР ГАРЧ ХАЛТУУР ХИЙДЭГ Ч ХАРИУЦЛАГА ҮҮРДЭГГҮЙ БАЙЖЭЭ

Төв аймгийн сэргэлэн сумын эрүүл мэндийн төвийн улаан бүсэд ажиллаж байсан ихэмч Ариун эрдэнэ гэгч сувилагч Одончимэгийн хамтаар улаан бүсэд ажиллаж байхдаа тус бүсээ орхин нууцаар гарч уурхайд халтуур буюу урхайн ажилчдаас шинжилгээ авчээ.Энэ мэт үйлдлийг гаргахын тулд камераа унтрааж , цонхоороо үсэрдэг байсан гэх мэдээлэл ч байна. 

Цар тахалтай тэмцэх нөр их ажилд эмч эмнэлэгийн ажилтнууд илтэд ачааллан ажиллаж байгаа.Гэвч үүний зэрэгцээ зарим   нэр бүхий  эмч нар улаан бүсээс хэд хэдэн удаа дур зоргоор гарч ордог гэх мэдээллийг эх сурвалж хүргүүллээ.Түүний нэг жишээ болох Төв аймгийн   Сэргэлэн сумын эрүүл мэндийн төвийн эмч нар хэд хэдэн удаа улаан бүсээс гарч орж , хөл хорионы үеэр ч ажилаж байхдаа хот , аймаг хооронд дураар зорчдог байсан талаархи мэдээллийг өглөө.Хамгийн сүүлд л гэхэд өнгөрөгч сарын 14, , ,  15-нд улаан бүсэд ажиллаж байсан тус эмнэлэгийн эмч нар уурхайд очиж шинжилгээ авах нэрийдлээр улаан бүсээ орхин гарчээ.Ингэхийн тулд камераа унтрааж , төрөх өрөөний цонхоор үсэрсэн гэх мэдээлэл ч байна. Н.Одончимэг  гэх сувилагч төрөх өрөөний цонхоор үсэрч гаран улаан бүсээ хэдэн цагаар орхиж Жадамбаа гэх захиралтай “Цэвдэг голд” гэх уурхайн ажилчдад шинжилгээ хийж яваад эргэн иржээ. Энэ үйлдэлд нь энгийн эмч мэргэжилтнүүд , эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэд гомдоллон эрүүл мэндийн газарт нь гомдол мэдээллийг хүргүүлсэн боловч тэдэнд тооцсон хариуцлага үгүй ,  толгойг нь илээд өнгөрүүлжээ. Тэд удаа дараагийн ийн үйлдэл гаргаж байсан бөгөөд гарч орохдоо эмч сувилагч жолооч нар гээд 4 , , , 5 улаа улаан бүсээ дураар орхин нууцаар гарчихаад эргэн эрсдэл тээсээр орж ирдэг байжээ. Энэ асуудлаар бид нэхэн сурвалжлах болно.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.