ЗАГАСЧИЛЖ ЯВААД ОСОЛДСОН ИРГЭДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ОДООГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Төв аймгийн Заамар сумын Доргонот хэмээх газар нэр бүхий компанийн таван ажилтан загасчилж яваад Туул голд автомашинтайгаа осолдож хоёр хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт онцгой байдлын албанд ирүүлжээ.

Арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар  тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн хоёр бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Тэгвэл уг эрэн хайх ажиллагаа одоог хүртэл үргэлжилсээр байна.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.