ЭНЭ САРЫН 15-НААС ДАРХАНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР НЭЭНЭ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явц, өмнө өгсөн үүрэг даалгаврыг биелэлттэй Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар албаны бусад хүмүүсийн хамтаар өнгөрсөн амралтын өдөр танилцаж, заавар, чиглэл өгчээ. 

2021 оны 11 дүгээр сарын 15-наас ирэх оны 3 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд  авто замын зорчих хэсгийг түр нээнэ.

Иймд гүйцэтгэгч компаниуд бэлтгэл ажлаа сайн хангах, ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд хурдны хязгаар тогтоох, замын тэмдэг, тэмдэглэгээ тавих зэрэг бэлтгэл ажлуудыг хийх чиг үүргийг өгөв. Мөн гүйцэтгэгч компани ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд гэрээг цаашид сунгахгүй зохих ёсны торгуулийг төлүүлнэ гэдгийг анхаарууллаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.