ХӨВСГӨЛ НУУРЫН ЁРООЛД 36 ЖИЛ БОЛСОН ХҮЛЭГ ОНГОЦЫГ МУЗЕЙ БОЛГОНО

Хөвсгөл нуурын ёроолд буй аюултай хог хаягдлыг цэвэрлэн эко системийг хамгаалах зорилгоор 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Тус ажиллагаанд ОБЕГ, ЗХЖШ, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар зэрэг  120 гаруй алба хаагч оролцож байна.

Засгийн газрын хуралдаанаар Хөвсгөл нуурын усанд 36 жил байсан “Сүхбаатар” хөлөг онгоцны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цаашид аялал жуулчлал, музей болгон ашиглах талаар холбогдох албаныханд үүрэгдлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.